АНУ-ын Айова хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байгаа билээ. Монголын шигшээ баг, Дэлхийн цомын гурван мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай хоёр дахь халз барилдаанаа хийж 7:3-аар хожигдлоо.
Энэхүү барилдаанд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Идэрхүү, Н.Золбоо нар өрсөлдөгчөө ялсан байна. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь удаагаа оролцож байгаа манай эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа Казахстаны шигшээ багтай хийж, 6:4-өөр ялалт байгуулсан юм.
Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Н.Золбоо нар ялалт байгуулж, Б.Батмагнай, С.Ганбаяр, Г.Идэрхүү, Л.Төртогтох нар өрсөлдөгчдөө ялагджээ. Манай баг гурав дахь халз барилдаанаа Азербайжаны шигшээ багтай хийх юм.