Хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болох нь эцэг эхчүүд, олон нийтийн сэтгэлийн түгшээгээд буй. Өнгөрсөн оны байдлаар нийт 32 хүүхэд алга болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Буйдхан газарын жижигхэн суманд сураггүй болсон Д.Сэржмядаг охин өнөөдрийг хүртэл олдоогүй. Охиныг алга болсны дараа “Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олдоход контейнерт хорьсон байсан гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, ташаа мэдээлэл болохыг нь олж тогтоосон. Хамгийн сүүлд 15 настай Т.Цогт гэх хүү энэ сарын 2-нд оройн 19:22 цагт гэрээсээ яармаг орлоо гэж хэлээд сураггүй болсон. Энэ хүүхэд аутизмтай учир өөрийгөө илэрхийлэх чадвар муу гэнэ. Цагдаа нар түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Улсын хэмжээнд өдөрт дунджаар 10-15 хүн алга боллоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг байна. Тэдний 50 хувь нь тухайн өдөртөө олддог бол зарим нь өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж. Одоогоос хоёр жилийн өмнө алга болсон гурван хүүхэд өнөөдрийг хүртэл амьд үхсэн нь тодорхойгүй байгаа бол 2016 онд Архангай аймгийн Орхон голд сэлэх гэж явсан дөрвөн хүүхэд мөн л алга болоод усанд хаясан чулуу шиг сураггүй болоод буй.
Эдгээр алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас тасралтгүй явуулдаг гэх мэдээллийг өгч байгаа хэдий ч хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа гол асуудал нь хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ? гэсэн асуултын хариуд өнөөдөр эрэл мухардаад буй. Хэдхэн жилийн өмнө гуйлга гуйж, эцэг эхийн хайр энэрэлийг үзэж чадалгүй хорвоогийн хатуу бүхнийг бяцхан биеэрээ туулсан тэр ““траншейны” гэх тодотголтой хүүхдүүд нэг л өдөр “чимээгүй” болчихсон. Үүнд хэн ч юу ч хэлээгүй. Цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээлэл бол ар гэртэй хүүхдүүийн бүртгэл юм. Харин тэднийг яагаад алга болсоныг өнөөдөр урд хөрш рүү хүний наймааны золиос болсон гэх хүмүүсийн цуу яриа, албан бус мэдээлэлээс өөр юу ч тодорхойгүй байгаа юм. Бид өнөөдөр ирээдүйн залгамж халаа болсон бяцхан үрсэд анхаарлаа хандуулж, тэдэнд монгол төрийн хамгаалалт үгүйлэгдэж байгааг алга болсон хүүхүүдээс харж болно. Тэдний төлөө “За” гэж дуугарах хүн бүрийн хариуцлага үгүйлэгдэж байна.
10 comments
монголын эмгэнэл.урд хилийг хаа.
Донор гэж кино үзсэн үү. Тэд эрхтэний донор болсон.
Эрхтэний донор болсон байх. Тэд хаашаа алаг болов ч гэх шиг тэнэг сэтгүүлч вэ. Төр үрсээ хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Эцэг эхчүүд, иргэн бүр хариуцлагатай байх ёстой.
ene huuhdin baiguullaguud, huuhdiin erh hamgaalag toriin bus baiguullaguud hurdan morinii naadam deer ochood l heruul hiigeed l gai heruul buzar bolood l erguutej bhaar iim aimaar hund hetsuu sedvuudeeree oroldoohee
Naad huuhduud chine tom bolood amidaraad yavj bgaa bainga jijkeneeree baihgui shuu deee
ta nar tegeed yu huseewe. turtles shig gazar door amidraad baij baih n saihan u ta nariin nudend uzegdeed transhendaa baij baiwal boloh u. yern tegj bj bhaar bhgvi boltson deer shde zasgiin gazar ugaas anhaaral tawihgvigees hoish
ЦАГДАА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙНХӨӨ МӨНГӨӨР ЦАЛИНЖДАГ ГЭЖ БИД ОЙЛГОДОГ Ч ЦАГДАА НАР ӨӨРСДИЙГӨӨ ЭРХ МЭДЭЛТЭН, ДАРГА НАРААСАА ЦАЛИН АВДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ. ЭНГИЙН ХҮНД ШУДАРГААР ҮЙЛЧЛЭХ ЯМАР Ч БОЛОМЖ ЦАГДААД БАЙДАГГҮЙ ТОГТОЛЦООНД ЦАГДАА БУРУУГҮЙ УЧРААС ЯАГААД Ч ОЙЛГОХГҮЙ АЖЛЫГ ЯАЖ Ч ХИЙЖ ЧАДАХАВ ДЭЭ
ядуу буурай орноос донор авдаг
миний подьезд хонуулдаг байсаг эрэгтэй хүүхдүүд бүгд л спортоор хичээллэж гадаад яв, зарим нь лам болсон байна лээ алга болоогүй би хажуу айлууддаа их ад үзэгддэг байлаа
hudllaa yum bichehee bolio