Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр гэх ихэр охид “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдсэн байна. Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоож алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт болон Гиннесийн амжилтыг тогтоожээ.

Нэгдүгээр сард БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тэд ой тогтоолтын спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явна.

By updown

3 thoughts on “Ихэр охид “Гиннесийн ном”-д бүртгэгдлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн