Ихэр охид “Гиннесийн ном”-д бүртгэгдлээ
2018-04-06 15:39

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр гэх ихэр охид “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдсэн байна. Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоож алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт болон Гиннесийн амжилтыг тогтоожээ.
Нэгдүгээр сард БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тэд ой тогтоолтын спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явна.
3 сэтгэгдэлтэй
sara
2018-04-06 18:04 at 18:04
wow bayar hurgie ihruuddee, eej aavd n bas bayar hurgie,mundag huuhduud osgoj humuujuulsen ta nartaa bayarlalaa,Amjilt dahin amjilt
ubba
2018-04-07 00:42 at 00:42
mundag mundag
Нэргүй
2018-04-07 20:15 at 20:15
Мундаг шавь нараа бэлтгэж байгаа багшид нь амжилт хүсее