Монголд 4 дүгээр сарын нэгнээс 6 дугаар сарын дунд хүртэл загас агнуурын хориг тавьдаг тухай мэдээллийг Пакистаны Урду Пойнт мэдээллийн сайт дэлхийн мэдээндээ онцолжээ. БОАЖЯ-наас хоригийг Мягмар гаригт зарласан бөгөөд энэхүү хориг Монгол Улсын амьтны тухай хуулиар зохицуулагддаг гэжээ. Хэрвээ энэхүү хуулийн заалтыг зөрчвөл 500 ам.долларын торгууль төлдөг. Нийтдээ 75 зүйлийн загас тус улсад бүртгэлтэй гэж мэдээлэв.