Хаврын улиралд мал амьтны галзуу өвчний тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн жил Архангай аймагт үнэг, бор гөрөөс, хонь, Булганд үхэр, Говь-Алтайд сарлаг, Өвөрхангайд үнэг галзуурсан байна.
Саяхан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Барчгар хэмээх газар хаваржиж байгаа айлын гадаа галзуурсан үнэг ирж нохойтой нь ноцолдсон байна. Үнэгийг алж дээж авч шинжлүүлэхэд “Галуу” өвчин болох нь тогтоогдсон учраас өнгөрсөн сарын 16-аас эхлэн 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд галзуугийн эрсдэлд өртсөн 228 тохиолдол гарснаас хүнд хэлбэрээр 25, дунд зэргийн шарх авсан 110 тохиолдол бүртгэгдэж галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Харин хүнд хэлбэрээр өвдсөн 25 иргэнийг ийлдэс эмчилгээнд хамруулсан байна. Хөвсгөл аймгийн нийт сумын 17 суманд мал амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн бол Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумд одоогоор шинж тэмдэг илрээгүй байна.