НийгэмОнцлох мэдээ

Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй хүнсний талоныг МЯНГАТ малчид ашиглах болсон уу?

“Аймгийн шүүх байгууллагад маш их гомдож явдаг. Таван давхар барилгаас уначихаад байхад ахуйн осол гэсэн дүгнэлт гаргадаг шүүх байгууллагыг би анх удаа үзлээ” гэж хэлэх түүнийг зарим хүн олон нийтийн сүлжээгээр эчнээ таних болсон биз ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзах үеэр У.Галхүү гэх залуу олон хүний мэддэг ч гаргаж хэлэхийг хүсдэггүй тэр олон асуудлыг хэлсэн билээ.

Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан байхад ахуйн осол гэж дүгнэв

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн У.Галхүү 2014 оны гуравдугаар сарын 30-ны өдөр тус сумын III багт барилгын ажил эрхэлж байх үедээ таван давхраас унаж, гэмтжээ. Тухайн үед өөртэй нь хамт ажиллаж байсан нэг хүн хамт унаж осолдсон аж. Гэтэл ажлын байран дээр хоёр хүн осолдож, үйлдвэрлэлийн осол гарчихаад байхад аймгийн шүүхээс хэргийг ахуйн осол болсон гэж үзсэн байна. Тэрбээр Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгэндээ “Залуу хүний эрч хүчээр ямар ч ажил гололгүй хийж ирсэн ч өнөөдөр хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж хохирлоо. Би 27-хон настайдаа хөгжлийн бэрхшээлтэй болоод, гурван жил тэргэнцэртэй явлаа. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар хэцүү амьдардгийг, өдөр тутам ямар ямар бэрхшээлүүдтэй тулгардгийг мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болонгуут эхнэр минь салаад явсан. Насан туршдаа хэвтэрт байж болохгүй, хоёр хүүхдээ өсгөх үүрэгтэй учраас би шүд зуун байж хоёр хөл дээрээ бослоо.. Хатуухан хэлье, “Мөнх шувуут” гэдэг компанийн Мөнхсайхан, “Шүгдэн-Уул” компанийн захирал Болд гэдэг эрх дархтай хүн биднийг ингэж хохироосон. Мөнхсайхан гэдэг хүн надад хоёр өрөө байр өгсөн гэж гадуур яриад явдаг. Гэтэл тэр нь аль хэдийнэ актлагдчихсан, чийг бамтай муу байшин” гэсэн юм. Мөн ослын дараа түүнийг хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдчихаад байхад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс буюу олны нэрлэж дадсанаар бол группийн хурлаар 69 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэжээ.

Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй эрхийн бичиг хэний гараар “угаагдав”

У.Галхүү Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгэндээ нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн нь мянгат малчид хүнсний талонд хамрагдаж байгаа асуудал байв. Тэрбээр хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, гурван жил гаруй хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй байх үедээ хүнсний талонд огт хамрагдаж чадаагүй байна. Гэтэл энэхүү эрхийн бичгийг мянгаар тоологдох малтай, чинээлэг амьдралтай малчид ашиглах болжээ. Уг нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой зарим иргэн талон авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэнэмэл амьдралтай хүмүүс, ядуу өрх авах ёстой ч зарим аймаг, дүүргийн Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтнуудын гараар “угаагдаж” байгаа нь ҮНЭН гэдгийг тэр залуу нотолсон.

https://www.facebook.com/ubaa.me/videos/898057660355933/?t=0

 

У.Галхүүгийн асуудлыг шүүх эцэслэн шийдээгүй

Хэдийгээр хүнд бэртсэн ч ах дүү, хамаатан садан, Монголынхоо сайхан сэтгэлт иргэдийн тусламж, дэмжлэг, урмаар өдгөө хөл дээрээ босоод буй У.Галхүүгийг хэрэг юу болов. Дээрх хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сарын 10-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэн, прокуророор дамжуулж, цагдаагийн байгуулагад шүүхийн захирамжийг хүргүүлсэн. Үүнээс хойш хэргийн материал шүүхэд эргэж ирээгүй.  Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Энэ хугацаанд хохирогч У.Галхүү эмчилгээний зардал, хохиролдоо хэрэгт холбогдогч нараас тодорхой хэмжээний нөхөн төлбөр, үл хөдлөх хөрөнгө авсан ч Галхүүгийн хэлснээр хоёр өрөө байр биш чийг бам муутай байшин аж.

 Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгийн газрын тайлбараар бол 2016 оны аравдугаар сарын 18-ны өдөр Прокурорын тогтоол гарчээ. Уг тогтоолд “Хэргийн холбогдогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд хамрагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт холбогдогч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлөхөө илэрхийлсэн” гэж дурджээ.

galhuu Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй хүнсний талоныг МЯНГАТ малчид ашиглах болсон уу?

Аймгийн удирдлагууд гэнэт “сэхээ” авч У.Галхүүг анхаарчээ

750-1518488197Галхүү-time.mn_ Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй хүнсний талоныг МЯНГАТ малчид ашиглах болсон уу?

У.Галхүү Засгийн газрын тэргүүнд үгээ хэлсний дараа аймгийн удирдлагууд гэнэт түүнийг анхааралдаа авчээ. Түүнийг хүнсний талонд хамруулах,  биед нь тохирсон ажлын байр олж өгөх, биеийн байдлыг нь харгалзан 80 хувийн групп тогтоож өгөх зэргээр анхааралдаа авсан байна. Мөн иргэний шүүхэд хандаж, нөхөн төлбөр гаргуулах, үйлдвэрийн осол гэдгийг нь тогтоолгох тал дээр хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсон.  Үүнээс гадна, Хэнтийн цахилгаан түгээх сүлжээ салбараас У.Галхүүгийн гэрийн цахилгааны төлбөрийг 60 хувь хөнгөлжээ. Засаг дарга Хэлсэн үгэндээ “ Шүүх засаглалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй ч гэсэн иргэний эрх зөрчигдөж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс бүх талаар дэмжиж тусална” гэдгээ илэрхийлсэн бол У.Галхүү “Өмнө нь ингэж аймгийн удирдлагууд ирж уулзаж, анхаарал тавьж байгаагүй. Харин Н.Ганбямба дарга 2015 онд аймгийн дарга болоогүй байхдаа ч гэрт маань ирж, уулзаж ярилцаж байсан. Одоо ийм өргөн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж асуудлыг маань газар дээр нь шийдэж өгсөнд баярлаж талархаж буйгаа илэрхийлжээ.

Залуус анхаарлын гадна үлдсэнийг У.Галхүү Ерөнхий сайдад санууллаа

MSWQgalhuu-1 Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй хүнсний талоныг МЯНГАТ малчид ашиглах болсон уу?

Монголын хүн амын 34.9 хувийг 15-34 насны залуучууд бүрдүүлдэг. Тэд хүн амын хамгийн том бүлэг гэсэн үг. Энэ бүлгийг ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш өсөж, төрж хүмүүжсэн шинэ үеийнхэн гэж болно.

Залуу, хойч үеэ хэрхэн бэлдэхээс улс орны ирээдүй хамаарна гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Дээд сургуульд мэргэжлээрээ төгссөн ч “туршлагагүй” гэж гологдох залууст тулгамддаг гол асуудлын нэг нь ажлын байрны хомсдол юм.

Мэргэжлээрээ ажиллах гээд чадаагүй ирээдүйн боловсон хүчин Өмнөд Солонгосыг зорих болж, үлдсэн хэсэг нь амьдрахын эрхэнд хар бор ажил хийж байгаа нь нууц биш. Үүний тодоос тод жишээ бол У.Галхүү гэх залуу. Тэр 2009 онд “Тэнгэр” дээд сургуулийг төгсөж, төрийн захиргаа, удирдлагын мэргэжилээр төгсчээ. Аймагтаа ажиллахаар төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцэж, ажилд орох гэсэн боловч “гуван жил ажилласан туршлагатай байх ёстой” гэдэг шалгуурт тэнцээгүй аж. Энэ тухай тэрбээр “Над шиг яг ийм залуус олон байна. Дөнгөж сургуулиа төгссөн хүнд юуных нь туршлага байх вэ дээ. Арга барагдахдаа “Цалинг нь багасгаад ч хамаагүй намайг 2-3 жил дагалдангаар ажиллуулаач” гэсэн хүсэлт тавьсан боловч хуульд гурван жил гэж заасан гээд халгаагаагүй. Тэгээд л амьдрахын эрхэнд хар бор гэж гололгүй олдсон ажил бүрийг хийх болсон юм. Хамгийн анх аймагтаа FM радиогийн найруулагчаар жил гаруй ажилласан” гэжээ. У.Галхүү хоёр хүүхэд болон өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг юм.

Б.Цэцэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. МАН-ын үед багийн засаг дарга нарын гол өрсөлдөөн хүнсний талоноор бизнэс хийх шүү дээ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close