Жил бүр хэл ам дагуулдаг ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын системд өөрчлөлт орууллаа. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас ЭЕШ-ын дүнг цахимаар засах шилэн технологийг нэвтрүүллээ.
Дэвшилтэт технологи нэвтэрч, шалгалтын дүнг газар дээр нь засч танилцуулдаг болсноор дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээс гадна мэдээллийн нээлттэй, ил тод байх зарчмыг хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах бодит боломжийг бүрдүүлэх юм.
Хөдөө орон нутагт сургачид аймгийн төвд ирж, буцах байрлах, хоол, унааны зардалд ойролцоогоор 200 мянган төгрөгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өрхөд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит хүндрэлийг учруулж нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоог Боловсролын үнэлгээний төв гаргасан байна.