Хятадын эрлийзүүд аюултай юу?

Б.Батбаяр (Баабар): 1990 оны хувьсгалын зүтгэлтэн энэ хүн Монголд хятад гаралтай иргэдийг гадуурхахыг ил тод, зоригтой эсэргүүцэн бичдэг

Хятадын эрлийзүүд аюул занал мөн үү? Гэхдээ, энэ сэдвийг хөндөхийн өмнө хятад гаралтнуудаас болгоомжлох монголчуудын болгоомжлол нь зөвхөн өнөөдөр, эсвэл сүүлийн 100 жилд бий болсон үзэгдэл биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ болгоомжлол олон зууны тэртээгээс улбаатай ажээ.

Монголын хаад Хятад орныг түрэмгийлэн эзэлж, Юань улсыг байгуулахдаа монголчуудыг хятадуудаас тусгаарлах бодлогыг чанд мөрдсөн байдаг. Энэ бодлого нь Юань улсын хүн амыг дөрвөн зэрэгт хувааж, доод буюу гутгаар зэрэгт умард хятад, солонгос зэрэг угсаатнууд, дөтгөөр буюу хамгийн доод зэрэгт өмнөд хятадуудыг оруулж, тэднийг монгол хүнтэй гэрлэхийг хатуу хориглосон хууль гарган мөрдүүлсэн хийгээд Юань улсад Хятадын эртний уламжлалт төрийн албаны шалгалтыг үгүй хийж, хятад түшмэд төрийн дээд албан тушаалд ажиллахыг хориглосноор хэрэгжжээ.

Монгол хаадын тусгаарлах бодлого нь дараах үр дагавартай байв. Нэгд, Хятад дахь монголчуудын ноёрхол манж нарын байгуулсан Чин улсын адил удаан оршин тогтнож чадаагүй. Манж нар Хятад орныг эзлээд Чин улсаа байгуулж, төр нь 300-аад жил оршин тогтносон бол Юань улс ердөө 100 хүрэхгүй жил болоод сүйрэн унажээ. Хоёрт, хэдийгээр Юань улс мөхсөн боловч Монгол үндэстэн үлдэж чадав. Харин, Юань улсаас хавьгүй удаан оршин тогносон Манж Чин улс мөхөх үед Манж үндэстэн өөрөө бүрэн уусаж алга болсон юм. Манж нар Монгол хаадын бодлогыг нэг их ойшоогоогүй, эсвэл ерөөсөө тэдэнд монголчууд шиг хатуу бодлого явуулах бололцоо байсангүй. Тэд Хятад орныг эзлээд, уламжлалт төрийн албаны шалгалтыг нь хэвээр үлдээж, төр улсаа хятад түшмэдээр засуулсан нь эцэстээ манж үндэстнийг мөхөөжээ.

Дээрх бодит түүхээс үүдэн хятад хүнээс болгоомжлох болгоомжлол 21 дүгээр зуунд ч монголчуудын яс, маханд нэвт шингэн хэвээр үлдсэн ажээ. Монголчууд манж нарын эмгэнэлт хувь тавиланг хэнээс ч илүү мэднэ. “Манжин байхад мах хэрэггүй, Манж байхад Монгол хэрэггүй” гэсэн хошин өнгө аястай хэлц үг дээрх түүхээс үүдэн үүссэн юм.

Монголчуудын утга зохиол болон нийтийн соёлд хятад хүний тухай сэдэв, Хятадын аюулаас сэргийлэх болгоомжлол, эсвэл хятад хүнийг дорд үзэх үзэл түгээмэл. Үүний нэг тод жишээ нь Маамын “Газар шороо” роман юм. Тэрээр зохиолыг нь уншсан ямар ч хүн хятадуудыг үзэн ядах хэмжээнд хятад хүний мөн чанарыг дүрслэн харуулсан ажээ.

Хятадууд нутгийн хүмүүстэй хэдэн үе дамжин цус холилдовч тэднийг манж нарын адил мөхөөх санаагаа үүрд хадгалан хэрэгжүүлж байдаг гэсэн үзэл монголчуудын дунд бат бэх суусан хэвээр байгаа юм. Энэ үзлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн суртал ухуулгаар өргөн сурталчилдаг. Саяхан, олны танил сэтгүүлч Номинчимэд нэгэн нийтлэлдээ Монгол Их Гүрнээс мянган жилийн өмнөх Хүннүгийн төр улс мөхсөн учир шалтгааныг “Хятадын эрлийз”-тэй холбон сануулжээ. Түүний бичсэнээр, хүчирхэг Хүннүгийн хаан Хятадын Хан улсын хаантай найрамдан ураг барилдаж, хятад гүнж авснаар хүннү-хятад цустай хүүхэдтэй болсон ба хожим тэр хүүхдийн үе дамжсан үр удам нь Хүннү улсыг мөхөөсөн. Номинчимэд хятад эхнэр авч, эрлийз хүүхэдтэй болсон нь шаньюгийн маш том алдаа байсан хэмээн бичжээ.

Гэвч, “хятадын эрлийз”-ийн тухай үзэл, үүнээс үүдсэн ялгаварлан гадуурхал нь өнөө цагт Монгол Улсад ноцтой сөрөг үр дагаварыг бий болгож байна. Юуны өмнө, энэ нь Монгол дахь хүний эрхийн зөрчил буюу зуу гаруй жилийн өмнө Манжийн “Шинэ засгийн бодлого” нэрийн дор Монголд суурьшуулж эхэлсэн хятад иргэдийн үр хойчсын туулсан зовлон юм. Ялангуяа, социализмын хаалттай жилүүдэд Монголд хужаа гаралтай иргэдийг ихээр хавчин гадуурхдаг байв. Гэтэл, одоо хятад гаралтнуудыг энэ мэт ялгаварлан гадуурхах нь улс төрийн хувьд аюул, эрсдэл дагуулж мэдэхээр байна. Энэ бол хий хоосон болгоомжлол биш.

Телевизийн найруулагч Го Пин Мин Бадарч гуай саяхан 2-р суваг телевизэд ярилцлага өгөхдөө хятад эцэгтэй байсны төлөө хэрхэн гадуурхагдан зовж байснаа дурсан ярьжээ. Хүн эцэг, эхээ сонгож төрөх биш. Гэвч, хятад эцэгтэй түүнийг эхээс мэндэлсэн цагаас гадуурхаж эхэлжээ. 1948 онд төрсөн Го.Бадарчийн төрсний гэрчилгээг олгохдоо тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулахаар тооцож, зохиомлоор дөрвөн нас нэмж, 1952 онд төрсөн хэмээн бүртгэн авсан гэнэ. Бадарч 16 нас хүрсэн боловч түүнд Монголын иргэний пасспорт олгохгүй хэдэн жил болов. Хожим дунд сургуулиа дүүргээд дээд сургуульд тэнцсэн боловч оюутан болгон авсангүй. Бадарч цэрэгт явжээ. Армид очоод цол ахисан боловч байнга зодуулна. Харин, эрлийз болж төрснийхөө төлөө гунигт хувь тавилан туулж явсан түүнтэй азаар нэг сайн хүн таарч ажилд оруулан тусалжээ. Энэ нь түүний амьдралыг өөрчилсөн гэнэ.

Го.Бадарч хятад гаралтай боловч төрж өссөн эх орондоо муу санаа агуулж яваагүй гэдгээ хэлсэн юм. Гэхдээ, тэр Монгол дахь бүх хужаа гаралтнууд түүн шиг бодолтой биш гэдгийг давхар сануулжээ. Тэрээр 1990 оноос эхлэн төрийн өндөр алба хаших болсон Го овогтын “нутгийн хүүхдүүд” Монгол Улсын эрх ашигт ноцтой хохирхол учруулах гэрээ хийсэн, цаашид ч хортой зүйл хийхэд бэлэн гэдгийг телевизийн захирал эмэгтэйд анхааруулан хэлсэн юм.

Социализмын үед гадуурхагдаж явсан хужаа иргэдийн үр хойчис бүгд Го.Бадарчтай адил санаа, бодолтой биш гэдгийг нэгэн судлаач үнэхээр сануулж, энэ талаар хэвлэлд бичжээ. Тэрээр цөөнгүй жил энэ талаар судлагаа хийж, Монгол дахь хятад угсаатай хүмүүсээс ярилцлага авч, чамгүй материал цуглуулжээ. Түүний олж мэдсэнээр, хужаа гаралтай иргэдийн дунд Хятадын буюу хүчтэй талыг нь баримтлах санаа бодол бий. Монголд гэмтэн мэт гадуурхал доромжлол үзэж, нэр овгоо нууж явсаар амьдралын хар дурсамж хуримтлуулсан тэд эцэстээ ийм далд санаа өвөрлөхөд хүрдэг ажээ.

Монголд хятад гаралтай иргэдийг хавчин гадуурхах, дорд үзэх тусам тэдний асуудал улам бүр далд хэлбэрээр хуримтлагдаж байна. Өнөөдөр, Монголд хятад гаралтай иргэд эх хэлээрээ чөлөөтэй ярих боломж үгүй юм. Тэд бусдаас холдон нуугдаж хоорондоо ярилцана. Тэдэнд үндэс угсаагаа үнэнээр мэдүүлэх, жинхэнэ овгоо хэрэглэх, хятад эх хэлээ марталгүй хойч үедээ өвлүүлэх, эх хэлээрээ сурч боловсрох, үндэсний уламжлалт баяраа айж ичилгүй тэмдэглэх эрх үгүй. Тэд гадуурхагдахаас айна.

Монгол Улсын төр засаг Хятадын эрлийз буюу хужаа гаралтай иргэдийн талаар анхаарлаа хандуулах цаг аль хэдийнээ иржээ. Юм далд байх тусам улам бүр буглан идээлдэг жамтай. Гол нь, энэ далд үйл явц Монгол Улсын ирээдүйд ямар хор хохирол учруулах талаар одооноос бодож, сэргийлэх нэн шаардлагатай байна.

Монгол Улс хятад гаралтай иргэдээ угсаатны цөөнхийн хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрч, тэдний эрхийг зүй ёсоор эдлүүлэх нь зүйтэй юм. Төр засаг тэднийг монголчуудтай адил тэгш боломжоор хангах, тэдэнд төрж өссөн эх орныхоо төлөө хөдөлмөрлөн зүтгэх боломжийг нээлттэйгээр олгох ёстой. Тэгээд ч, тэдэнд үүнээс өөрөөр хандах, эсвэл Юань улсын Монгол хаадын адилаар тусгаарлах, дорд үзэх бололцоо одоо үгүй юм.

Монгол Улс нь одоогоор ганц угсаатны цөөнхтэй. Монголын түрэг хэлт цөөнхийн хувьд тулгарсан ноцтой асуудал байдаггүй. Тэд эх хэлээрээ чөлөөтөй ярих, боловсрол эзэмших, шашин шүтлэг, зан заншлаа өвлүүлж, таниулан сурталчлах зэргээр монголчуудтай адил эрхээр хангагдсан бөгөөд УИХ-д өөрийн төлөөлөлтэй юм.

Харин, хятад гаралтай иргэдэд дээрхтэй адил статус байдаггүй. Манай хятад гаралтай иргэдийн дундаас авъяаслаг, наймаанд сүйхээтэй олноо танигдсан хүмүүс цөөнгүй төрөн гарчээ. Ялангуяа, Монголын урлагаас хятад гаралтай авъяаслаг жүжигчид, хошин шогийн одод, дуучид, ая зохиогчид цөөнгүй мандан гарсан байдаг. Түүгээр зогсохгүй, хужаа гаралтай иргэд Ба.Цэрэндоржоос өгсүүлээд Монголын төрд өндөр албан тушаал, бүр ерөнхий сайдын албыг хүртэл хашиж байсан юм. АНУ-ын эрдэмтэн М.Россабийн бичсэнээр, 1990 оны хувьсгалд хятадын эрлийзүүд үлэмж нөлөөтэй байсан бөгөөд тэд сүүлийн 20 гаруй жилд энэ улсыг удирдахад идвэхтэй оролцож явна.

Го.Бадарч гуайн батлан хэлснээр, Монголын улс төрд буй хятад гаралтай хүмүүс угсаатны цөөнх хэмээн албан ёсоор үздэг казахуудын төлөөллөөс олон байгаа юм. Хэрэв энэ үнэн бол хятад гаралтай иргэдийг угсаатны цөөнхийн хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрч, тэдний эрхийг эдлүүлэхэд Монголын төрд боломжийн төлөөлөл, лобби байгаа хэрэг. Тэдгээр улс төрчид ч энэ талаар анхаарал хандуулж, гарал үүслээ нуулгүй шударгаар тэмцэх ёстой.

Харин, хятад гаралтай иргэдийг гадуурхснаас үүдэлтэй сөрөг зүйл сүүлийн үед илт ажиглагдаж эхэлжээ. Нийтлэлч Б.Батбаяр (Баабар) Монгол дахь Хятадын эрлийз, хурлийзуудыг гадуухаж ирсэнд ихэд эмзэглэн бичиж байна. Гэхдээ, тэрээр энэ ялгаварлан гадуурхалыг сөргүүлэн Монголын түүхийг Хятад төвт угсаатын үзлээр бичиж, сурталчлах болов. Батбаяр “нутгийнхаа анд”-тай хамтран “Зугаатай танин мэдэхүй” гэх ном бичиж, хэвлүүлсэн ажээ. Гэтэл, тэрээр энэ номонд монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэсэн гэнэ. Тэр номондоо “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичжээ.

Гэвч, Монголын залуу үеийхний тархинд нь суулгаж буй Батбаярын Хятад угаатан төвт үзэл, Хятадын дээрэнгүй үзэл буюу гегомони, эсвэл Монгол угсаатныг Сино иргэншилт гуулинчуудтай хамтатган тэдний хавсарга мэт болгох сурталчилгааг би эрс эсэргүүцэнэ. Энэ сөрөг суртал ухуулга монголчуудад ч, хужаа гаралтай хүмүүст ч сайн зүйл авчрахгүй.

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

10 thoughts on “Хятадын эрлийзүүд аюултай юу?

  1. Eenee 2018-04-04 11:44 at 11:44

    mongolcnyydiin tal xybi erlliiz scuu. herleyel ih hyrliin dargaas m.enkbold.25 subgiin Altai.Pop turiin soyrcholt Bold. Gabyat ay zohiogcn Balhjav Harangiin CHuka Huh tolbo sonini Nergyi Golomtiin Bajsgalan gm yrt dugaar garna.

    Хариулах
  2. зочин 2018-04-04 13:32 at 13:32

    Энэ санаа дэвшүүлсэн байна…бид энэ хуучингсаг социалист сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй харин ч бидний сэтгэлгээ нь дээр улс төрчид тоглож ашиг хонжоо олж зарим нь бүр хууль,шүүхийн байгууллагын байгууллагаас зугтаж Ерөнхийлөгч хүртэл болж хошин шог болж байна…

    Хариулах
  3. Гэрэл 2018-04-09 16:46 at 16:46

    Монголчуудыг хятадтай нэг үндэстэн гэж хэлэх гээд байгаа юм шиг байна.Ер нь зориуд Монголыг түүхийг гуйвуулж байдаг амьтан ш дээ.зайлуул тэгэж амиа тэжээдэг юм шиг байгаа юм.

    Хариулах
  4. Нэргүй 2018-04-09 22:32 at 22:32

    za ymarch bsn ileer magtaad bh ni ch haashain. mongol hun hiyatadad bas gaduurhagdaggui yu tee. tegvel hamaa alga. ovormongol gej emgenel bhd. ingej bitgii yaril daa. yamarch bsn magtahgui.

    Хариулах
  5. erliiz 2018-04-09 22:36 at 22:36

    bugdiig helj bolohgui ch ndsen booln hytad talruugaa uls tor politikiin mulguu bodoltoi erlizuud mash ih bidagiig haan haanaa bovol zohiltoi ennii neg tod jishee n eedii bayrtsogt metiin humuus mon baabar ch mon ooroo orno ed nar uneheer GO . BADARCH AH shig anh unasan eh oronoo gesn bodol setgeltei baisan bol Mongolchuud uzen ydah shaltgaan bihuu bid TOR t tusgaar uls bih ahud undesnii yzguur erh ashigiin uudnees eronhiilon ZAHIRAGch n MONGOL hun bih etoi haanaahytad hun erliizuudteigee olnoor tovlorson tuhain orshih undesnii erh ashig notstoi zorchidoj bidagn ali ch ulsad haragddag tiimees havchin gaduurhal bish bolgoomjlol bih estoi

    Хариулах
  6. монгол 2018-04-10 08:35 at 08:35

    Монгол цусаа бохирдуулахгүй байцгаая, Ер нь энэ эрлийз, хурлийз гэснийг мэдэж хооронд суулгах бодлогыг баримтлая. Ингэвэл бид цусаа, эх орноо хамгаалж чадна, тэд нар мөхнө. Өөхөнд ороовч тоож идэхгүй, үр хүүхэд гарч устана. Монгол хүн болгонд уриалж байна.

    Хариулах
  7. Үнэн 2018-04-10 09:18 at 09:18

    Дал наяад онд УБ-т маш олон Хятадууд байдаг байлаа. Дэнжийн 1000, 32 тэр чигтээ хятадуудын хороолол байсан. Би жаахан хүүхэд байхдаа тэдний гудамжаар явахад хужаа хүүхдүүд над руу чулуу нүүлгээд л би сүлжиж гүйдэг байлаа. Хятадуудын оршуулга нь нэн сонин ёслол байсан. Миний ангийн найз хүү монгол ээжтэй, хятад аавтай. Гэрт нь очиж бор еэвэн иддэг байв. Сүүлд бодоход Хятадуудыг хамаагүй давруулж болохгүй. Тэр жил Вокзал дээр Хятадууд Монголчуудтай маш том зодоон үүсгэснийг санаж байна. Төр засгийн толгойд эрлийзүүдийг гаргаснаар бид сулдан доройтсон. Тэд шуналтай монголчуудыг хахуулдиад л төрийн эрхийг дураараа барьж ард түмнийг ядууруулсан.

    Хариулах
  8. Zochin 2018-04-10 11:22 at 11:22

    Манай Монголд сүүлийн 20 жил хүйсийн хувиар хэт их зөрүүтэй1:3,амьжиргааны төвшин эрс муудаж байгаатай холбож үзэн судалгаа явуулж гадаад дахь монголчуудаас голлон эрчүүдийг / Тува, халимаг,буриад,хазаар,/нутагтаа авчирч иргэнээр иргэнээр хүлээн зөвшөөрч хүн амаа өсгөх бодлого барих хэрэгтэй.Тэгэхгүй бол 1:3 ч буюу түүнээс үлдсэн нь хужаатай суух,биеэ үнэлэх явдал тасрахгүй.Бас иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж байж гадаадад суугаа иргэд минь эх орноо зорино гэдгийг мартах ёсгүй.

    Хариулах
  9. Нэргүй 2018-04-10 13:36 at 13:36

    зөв шүү хужаа нарыг даврааж болохгүй

    Хариулах
  10. Нэргүй 2018-04-19 16:44 at 16:44

    Баабар өөрөө хятад цустай байх. Одоо байж байгаа царай нь цаанаа л нэг луухаан царайтай новш.Түүхээс харвал Завхан Улиастай гээд бодход тэнд олон хужаа амьдарч байсан байгаа юм.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн