ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?

УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх-
Монголын өнөөгийн нийгэмд давхаргын ялгаа нэгэнт үүссэн гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Ер нь ийм ялгаа аль ч нийгэм, цаг үед байсаар ирсэн. Ажил мэргэжлийн ялгаа гэдэг шиг энэ ялгаанаас үүдсэн орлогын ялгаа байх ёстой нь маргашгүй үнэн. Гагцхүү энэ ялгаа шударга үнэний хэмжүүрээр бий болж чадсан эсэх нь асуудал. Энэ утгаар харах юм бол өнөөгийн Монголын давхаргын ялгаа нь шударга буюу зүй ёсны хэмжүүр дээр үндэслэж чадаагүйд л хүмүүс бухимддаг.

Орлогын ялгаа нэгэнт үүссэн, магадгүй шударга бус байдал дээр суурилсан гэдгийг нь зөвшөөрөөд цагаатгаад цаашаа явъя гэлээ гэхэд энэхүү ялгаа нь дараа, дараагийн зүй бус ялгааг үүсгээд байгааг тэвчиж боломгүй санагддаг. Энд яриад буй орлогын ялгаа нь хуулийн дээр ба доор амьдрагсад гэх ялгааг үүсгэж, энэ эцэс сүүлдээ тэдний хооронд үл ойлголцол, өширхлийг бий болгож буй нь улс, үндэстний хувьд аюулын харанга дэлдэж байгаагаас ялгаагүй. Баян, ядуугийн ялгаан дээрээс бус хуулийн дээр ба доор амьдарч буйгаас үүдэлтэй дотоодын тэмцэл, дажин үүсч мэдэхээр хэмжээнд хүрвэл яах вэ?!
Тэгвэл энэ хэдхэн монголчуудын хэд нь, хэн нь хуулиас давсан гортиг дотор тарвалзах, мөн хэчнээн нь, хэн нь хуулийн дор бөхийхийг шийдэх эрх мэдэл хэний гарт байх вэ? Эрх мэдэлтэн, тэр дундаа хууль хяналт, шүүх засаглалд л тэр эрх мэдэл бий. Гэхдээ эдгээр байгууллага бүхлээрээ шударга бусаар дүүрчихсэн, системээрээ гажуудсан гэвэл хэтэрхий том гүтгэлэг, дэгсдүүлэг болно. Магадгүй, энэ систмеийн нэг хэсэг нь хуулийн дээр ба доор гэх ялгааг үүсгэхэд гар бие оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл, үйл явдлууд үеийн үед өрнөсөөр ирсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж хэлсэн “хөрөнгөжсөн хурандаа нар” гэх хэллэг /бараг хараал ч байж магадгүй/, одоо нэр бүхий гишүүдийн ил хэлээд байгаа “хөрөнгөжсөн шүүгч нар”-ын тухай баримтууд том мөсөн уулын орой байхыг үгүйсгэхгүй.

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил гарснаас хойш бараг хагас сар өнгөрч байна. Тэр дундаас Улсын Дээд шүүхийн гишүүдийн өөрсдийнх нь болон өрхийнх нь өндөр орлого, өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө болон хадгаламж, хуь эзэмшдэг компаниудын нэр зэрэг нь олны анхаарлыг татсан. Шударга үнэний дэнсийг тогтоож буй шүүгчид маань хуулийн дээр ба доор амьдрах заагийг мөнгөний хүчин зүйлээр шийдвэрлэдэг юм биш биз гэсэн хардлагыг хөрөнгө орлогын мэдүүлэг лавшруулсан. УИХ-ын “дэвшилтэт долоон” гишүүн энэ сэжмийг тийм ч амархан хаяхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр мөн энэ сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийжээ.

Мэдээлэлдээ тэд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцоллоо. Түүнчлэн “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу гэх асуултыг тавьжээ. Товчхондоо нэр бүхий гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Тухайн шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ялзарсан шүүх” гэж дүгнэж, шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа Улсын Дээд Шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг явуулж, үүндээ гишүүний үйлдэл илэрхий хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Шүүгчдийн хороо ч үүнтэй холбоотойгоо байр сууриа илэрхийлэн албан бичиг төлөвлөсөн мэдээлэл бий. Утга нь шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж, цахим орчинд гүтгэх, доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн гэх буруутгал.

Шүүгчдийн зэвсэг нь хууль байх ёстой. Харин мөнгө байж болохгүй. Хэрэв мөнгөний үйлчлэл ороод эхэлбэл хуульт ёсыг завхруулж, хуулийн дээр ба доор амьдрах “тавиланг” хүмүүст оноож эхэлнэ. Шүүх шударга ажиллаж чадахгүй бол ардчилал ч оршин тогтнох боломжгүй. Хэн нь ойлгох ийм энгийн логик шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий уншигдаж байгаа учраас өнөөхөнд шүүгчид илт эсэргүүцэн үймж чадахгүй байна.
УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх.

Эх сурвалж:

updown.mn

Мэдээний админ

Learn More →

11 thoughts on “ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?

  1. зочин 2018-04-04 11:10 at 11:10

    монголын шүүх тэр чигээрээ авилгалд өртсөн

    Хариулах
    1. аргаа барах 2018-04-04 15:51 at 15:51

      ок

      Хариулах
  2. Захиргааны шүүхээр 10 жил явлаа 2018-04-04 11:24 at 11:24

    ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ? сэдэв нь чихэнд чимэгтэй ч ЦЭВЭРЛЭЖ байгаа нь гээд эрх мэдэлтэнгүүд өөрсдийн гар хөлөө л үлдээх аюултай, нэр төрийг цэвэрлэж байгаа нь гээд шударга хэсгээ л хөөнө дөө.
    Үлдэхийн тулд авилга гаарч таарна. Мөн л шударга хэсэг нь л хөөгдөх байх даа.

    Хариулах
  3. иргэн 2018-04-04 11:24 at 11:24

    ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ? сэдэв нь чихэнд чимэгтэй ч ЦЭВЭРЛЭЖ байгаа нь гээд эрх мэдэлтэнгүүд өөрсдийн гар хөлөө л үлдээх аюултай, нэр төрийг цэвэрлэж байгаа нь гээд шударга хэсгээ л хөөнө дөө.
    Үлдэхийн тулд авилга гаарч таарна. Мөн л шударга хэсэг нь л хөөгдөх байх даа.
    Хари

    Хариулах
  4. балт 2018-04-04 11:25 at 11:25

    ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ? сэдэв нь чихэнд чимэгтэй ч ЦЭВЭРЛЭЖ байгаа нь гээд эрх мэдэлтэнгүүд өөрсдийн гар хөлөө л үлдээх аюултай, нэр төрийг цэвэрлэж байгаа нь гээд шударга хэсгээ л хөөнө дөө.
    Үлдэхийн тулд авилга гаарч таарна. Мөн л шударга хэсэг нь л хөөгдөх байх даа.
    Хари

    Хариулах
  5. санж 2018-04-04 11:25 at 11:25

    ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ? сэдэв нь чихэнд чимэгтэй ч ЦЭВЭРЛЭЖ байгаа нь гээд эрх мэдэлтэнгүүд өөрсдийн гар хөлөө л үлдээх аюултай, нэр төрийг цэвэрлэж байгаа нь гээд шударга хэсгээ л хөөнө дөө.
    Үлдэхийн тулд авилга гаарч таарна. Мөн л шударга хэсэг нь л хөөгдөх байх даа.
    Хари

    Хариулах
  6. зочин 2018-04-04 12:31 at 12:31

    про нар байна бас

    Хариулах
  7. TB 2018-04-04 14:29 at 14:29

    Шүүхийн болон шүүгчдийн нэр төрийг эцсийн эцэст шүүхийн шийдвэрээр л цэвэрлэх үү.Мухардлаас гарах уу

    Хариулах
  8. TB 2018-04-04 14:31 at 14:31

    Багш намайг хөөгөөд би багшийг хөөгөөд гэдэг л болох байх даа

    Хариулах
  9. бодлын хулгайч 2018-04-04 15:49 at 15:49

    шүүгчдийг цэвэрлэе

    Хариулах
  10. гол усны эзэн 2018-04-04 15:53 at 15:53

    өнгө, мөнгө дийлж хууль үгүй болно гээч л болоод бна уу даа

    Хариулах

TB-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн