Хаваржилт хүндэрч малчид малаа тэжээж байна. Хаваржилтын нөхцөл байдал, аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой салбарын сайдын албан томилолтын үеэр малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаж буй өвс тэжээлийг нэмэгдүүлэх, отор нүүдлийн хөлд талхлагдаад байгаа бүс нутагт дэмжлэг үзүүлэх юм.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гуравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-нийг хүртэлх өдрүүдэд Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, батлагдсан хууль тогтоомжоо сурталчиллаа. 14 сум, 60 багтай Дорноговь аймагт нийт 7300 орчим малчин 2,2 сая толгой мал хаваржиж байна. Дундговь аймгийн хувьд 15 сум, 66 багт 3.5 сая толгой малыг нийт 10 гаруй мянган малчин маллаж буй ажХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Бэлчээрийн даацыг сайжруулахын тулд дорвитой арга хэмжээ авч, гаднын төсөл хөтөлбөрүүдийг үүнд хандуулна. Бэлчээрээ сайжруулахын тулд тэжээлийн ургамал тариалах, сэлгэн нутагшуулах гэх мэт олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Шинээр батлагдан гарсан салбарын суурь хоёр хууль болох Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуда олон асуудлыг шийдвэрлэх гарц болно. Цаашдаа малынхаа тоонд биш чанарт, нэгж малаас авах ашиг шимд анхаарч чанартай мал аж ахуйг хөгжүүлэхэд хамтарч ажиллана” гэв.