Одоогоос 3000 гаруй жилийн өмнөөс хүний амьдралын гол хэрэгцээ болсоор ирсэн монгол гэрийн загварыг америкчууд “өөрчлөх” гэнэ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй энэхүү сууцын дулаалга, тохилог байдал, эрчим хүч хэмнэр арга замыг АНУ-ын Пенсильванийн их сургуулийн Дизайны сургуулийн судлаачид судалж байгаа аж.
Тэд “Gerhub”-ийнхантай хамтрач Улаанбаатарын гэр хорооллын зарим айл болон Америкийн Филаделфид барьсан гэртээ цаг агаар болон гэрийн дулааны өөрчлөлтийг хянадаг мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулжээ. Ингэх үед судлаачид гэрийн доторх температурыг олон янзаар өөрчилж, дулаан хамгийн их алдаж буй хэсгүүдийг тогтоож, нэн даруй шалнаас дулаан алдахгүй байхад анхааран шинэ технологи нэвтрүүлэхээр судалж байгаа аж.