Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Хэнтий аймгийн харьяат 17 настай Т нь бусадтай бүлэглэж хулгайлж Говьсүмбэр аймагт зорчиж байсан аж. Цагдаагийн алба хаагчид иргэн С-ийн “Toyota Mark-2” автомашиныг хулгайлсан этгээдийг саатуулжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд иргэдийг автомашинаа камертай зогсоолд байрлуулах, дохиоллын систем суурилуулах зэргээр өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналт тавихыг зөвлөлөө.