БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас Монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлалын чиглэлээрх богино хугацааны сургалтыг энэ сарын 4-нөөс 24-ний өдрүүдэд Хунань мужийн Цан Са хотод зохион байгуулах гэж байна. Эмч нар хоорондоо мэдлэгээ улам батжуулж, шинэ мэдлэг, мэдээллийг олж авах, сайн туршлагаасаа харилцан суралцахад чиглэж байна.
Энэхүү сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн эрхийн эрүүл мэндийн төв болон нийт 18 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт болон элэг цөсний эмгэг судлалаар мэргэшсэн дотрын эмч нар хамрагдаж юм.