Олон тэрбум долларын өгөөжтэй асар их нөөцтэй Монголийн өмнийн говьд Рио Тинто олон жил ганцаараа тоглож байна. Түүний орд шиг орд хайхаар дэлхийн уул уурхайн компаниуд нэгэн баг болж Монголын элсэн манхан руу ангуучилж эхэлсэн тухай Ройтерс агентлаг өнгөрсөн сарын 13-нд мэдээлэв.
Австралийн Занаду, Канадын Кинкора Коппер, АНУ-ын Вүүд Капитал Партнерс компаниуд энэ сараас хайгуулын өрөмдлөг хийж эхлэх гэнэ.Дэлхийн хамгийн том зэс нийлүүлэгч Чилийн олборлолт шавхагдаж байгаа нь электрон машин, сэргээгдэх эрчим хүч зэрэгт ихээр ашиглагдах болсон зэсийн эрэлт, хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөөд байна.Цаашдаа ч өгөөж нь өндөр байх Монголын өмнийн говийг ангуучлах нь өрсөлдөөнд ялагч нарт л хамаатай байх аж.
Нийслэлээсээ 550 км зайтай тэр зэсийн баялаг ихтэй өмнийн говь харин дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадаас 80-хан км зайтай оршиж буйг ч дурджээ.Санхүүгийн хүндрэлд орсон тус үндэстэн (Монгол Улс) их залуу ардчилал, шүүхийн системтэй.Харин хайгуулчид долоон оронтой тоогоор илэрхийлэгдэх долларын төсвийг хайгуулын ажилдаа төсөвлөсөн гэх бөгөөд Монголын доройтсон санхүүгийн асуудлыг нааштайгаар эргүүлэнэ гэсэн утгатай яриа өгсөн байна.
4 comments
odoo zovhon mongolchuud oromdoh heregtei
Дураараа дуракууд вэ . Амар юм болох нь ээ. Хэн дуртай нь ирээд ухаж төнхөж байгаад явдаг
Зөв. Энэ чинь шүү дээ. Иймэрхүү гэрэлтэй мэдээ арвин гараасай.
яадаг пизданууд вэ? зайлцгаа.