Аливаа асуудлын өөг бусдаас биш өөрөөсөө хайгаад үзээрэй. Сүүлийн үед худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бусдын өмнөөс ажиллаж байгаа мэтээр ‘‘Орлого багассан. Түрээсээ төлж дийлэхгүй байна. Зарим нь хаалгаа барьж эхэллээ” хэмээн гоншигонох болсон. Тэд үүнийгээ нийгэм, эдийн засгийн хямралтай холбон тайлбарладаг. ‘‘Монгол Улсын нийгэм, эдийн засаг уналтад орсон” гэдэг үгийг сонссон даруйдаа тэд мөн адил сэтгэлээр хямарчихсан. Тэгээд л төр засгийг буруутан мэтээр ярьж, муу муухай үг хэлж, дайрч давшилсаар үр дүнд нь ёстой л бизнесээ зогсоох нь тэр.

Аливаа зүйл хоёр талтай байдаг. Нэг талаараа үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор төр засаг бизнес эрхлэгчдийг хангаж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой ч нөгөө талаараа тэд өөрсдөө гараа хумхин зүгээр суух учиргүй. Бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, улам бүр өргөжүүлэхийн төлөө Зөв зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Ядаж л өөрийнхөө ажиллуулж байгаа газрыг эрт онгойлгож, орой хааснаар тэр хэрээр ашигтай байх нь мэдээж. Учир нь, өглөөний цай уух кафе, хоолны газар, ажлаа тараад худалдаа хийчих дэлгүүр, томоохон зах алга. Тэд ойролцоогоор 10.00 цагт онгойж, 20.00 цагт хаадаг. Тэгсэн атлаа орлого бага буйгаа төр засаг, хажуу талын түрээслэгч рүүгээ чихдэг.

Хүмүүсийг завтай буюу өглөө эрт эсвэл ажлаа тарсан үед дэлгүүрээ хаачихаар хэзээ ашиг орлого олох билээ. Жишээлбэл, та цайны газрыг сарын 800 мянган төгрөгөөр түрээслэхдээ 10.30 цагт онгойж, 18.30 цагт хаадаг бол үлдсэн 16 цагийг нь зүгээр хаяж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоногийн 17760 төгрөг, сард 532800 төгрөг үр дүнгүй хаяж байна гэсэн үг. Олон улсад эрт онгойж, орой хаадаг, бүр 24 цагаар ажилладаг зоогийн газар, худалдаа үйлчилгээний төв ч бий. Иймд бусдаас үлгэр жишээ авч, худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчид ашигтай ажиллая гэвэл эрт онгойж, орой хаах нь хэн хэндээ ашигтай болов уу.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

By updown

One thought on “Ашигтай ажиллая гэвэл эрт онгойж, орой хаах нь зүйтэй”
  1. yuch hamaagui hudlaa unen too tavij hooson zai bugluj suuhaar uuruu neg udur ch gesen ter gazraa suuj uzchiheed hutsaasai eneg yum er ni unen zuv bodit sudalgaa hiij tuundee suurilsan unen zuv boditoi zuiliig bichej bj l sn setguulch boloh bh ene olon humuusiin hudulmuriig buruugaar unlej bodit baidlaas zuruulj suuhaar yagaad orlogo ashig ni bagsaad bgaag sudlaad zorimogoor uneniig bichej chadahgui shaldan guya l zai bugloj suugaa ni medeej bna

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн