Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву энэ сарын 29-нд 43 насандаа хуримаа хийжээ. Тэрбээр олны танил бус оффисын ажилтан залуутай гэрлэсэн бөгөөд тэд нэг жил орчим үерхсэн байна. Жүжигчний нөхөр болсон залуугийн зураг олонд ил болоогүй байгаа аж.

Түүний хамгийн алдартай дүрүүдийн нэг КВS телевизийн “Өвлийн хайрын дуу” кино юм. Энэ кино Солонгост төдийгүй Япон болон төв Азийн улс орнуудад алдаршсан бөгөөд хүмүүс “Гүнж Жи-Во” гэж дуудах болжээ. Дараа жил нь энэ уянгын киноноос илүү амжилт авчирсан 20 ангит “Диваажингийн шат” кино мянга мянган үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж байсан цаг саяхан билээ.

 

 

 

By updown

One thought on “Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву 43 насандаа хуримаа хийлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн