Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилга гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноох, энэхүү ялыг сэргээх талаар ХЗДХЯ-нд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болжээ.
1 comment
avilgiin heregt bas