Нэгэн цагт төр түшилцэн явсан гишүүн асан Л.Эрдэнэчимэгт төрд удаан он удаан ажилласан түүх байхгүй. Гайхуулаад байх гавьяа шагнал байхгүй ч хувийн бизнесээ цэцэглүүлхийн төлөө явсан нэгэн. Гишүүн байхдаа хууль батлагчаар сонгогдож явсан азтай ч бас бүтэлгүй гэхэд болно. Гурван хоногийн настай хууль баталж олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан түүх гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн “но”-г хүмүүс өнөөдөр ч мартаагүй.
2012 оны УИХ-ын ээлжит зургаа дахь удаагийн сонгуульд АН-ыг төлөөлөн СХД-ийн 26 дугаар хороонд ялалт байгуулж гишүүний сэнтийд заларсан тэрбээр тамхичдын эсрэг тэмцэл өрнүүлж гавиагүй. Харин ч албан тасалгаандаа тамхи татаж, сархад сөгнөн суусан бичлэг нь олны хүртээл болж, хэлсэн үг бүр нь трэнд болж байв. Тэрбээр “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас би үүнийг санаачилсан юм” гэснийг хүмүүс одоо ч мартаагүй.
2016 оны сонгуульд дахин нэр дэвшисэн ч далаараа тавиулсан гишүүн асан Л.Эрдэнэчимэг ялагдлын шокноосоо гарч чадаагүйгээс болсон уу, юутай ч сонгуулиас хойш сураг тасраад байсан ч мөөг тарьсан шигээ их л завгүй явсан нь саяхан. Өөрийнхөө амьдралаас тасарсан, хэр хөрөнгөтэйгөө ч мэддэггүй гэдгээ харуулсан тэбрээр сэтгүүлчийн “Танайх хэдэн машинтай вэ” гэхэд нэлээд удаан бодож, маш нухацтай тоолсны эцэст гурван машинтай гэж хариулсан нь хачирхалтай. Тоонд муу байж болно л доо. Гэхдээ гарын арван хуруунаас хальчихаагүй хөрөнгөө бодож тунгаах нь хачирхалтай.
4 comments
Энэ авгайд бурхан азтай баян ах заяагаад ахынхаа хүчинд жоохон юмтай явж бга. Тэрнээс биш царай зүс бие хаа ухаантай яриа эрдэм боловсрол маш дутуу шизотой ёоёотой авгай бнлэ хөөрхий
uhamsar doroi,bas humuujil muutai…
Tamkhinii huuli ikh sain huuli bolson shdee Urd uilchilgeenii gazar bar restaurant ene ter yamar bailaa daa
Мөнгө идсэн биш яадаг юм ам халаад л яриа биз улсын нууц ч задруулсан биш сүртэй юм.Хамт байсан юмнууд нь юу гэж ярьсан бол тухайн үедээ муу санаатай болохоор бичлэгэнд ороогүй л хэрэг тэрнээс биш бүгд л адилхан