Ирантай 10-15 жилийн дараа дайтаж магадгүй гэж Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд анхааруулжээ. Тэрбээр “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд Ираны эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. “Цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд бид зорьсондоо хүрэх хэрэгтэй. Хэрвээ бид ингэж чадахгүй бол 10-15 жилийн дараа Ирантай дайтаж болзошгүй” гэж Саудын Аравийн хунтайж хэлжээ.
Хууль бусаар зэвсэг нийлүүлэх тэр дундаа Йемений босогчдод пуужин нийлүүлж байна хэмээн Саудын Аравийн эрх баригчид Ираныг буруутгажээ.