Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нутгаа хамгаалсныхаа төлөө зодуулжээ

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил эвээ олдоггүй” гэх эртний сургаалийг өвгөд буурлууд маань хойч үедээ захиж, нутгийнхаа чулууг үр хүүхдээсээ илүү хайрладаг байсан гэдэг. Гэтэл сүүлийн хэдэн жилийн дотор нутгийн иргэд, чулууны наймаачид говь нутгийнхаа чулууг цөлмөөд дуусчээ. Ашиг хонжоо харсан байгаль сүйтгэгчдээс хөрсний алаг чулуугаа харамлаж хамгаалсан Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал биедээ хүнд бэртэл авч, гурван цагийн хүнд хагалгааг амжилттай давсан байна. Энэ тухай Urantogtoh гэх хаягтай иргэн твиттерт жиргэсэн нь олон нийтийн анхааралд өртөөд байгаа юм. Түүнийг хэсэг бүлэг этгээдүүд зодож биед маш хүнд гэмтэл учруулжээ.
7 сэтгэгдэлтэй
зочин
2018-03-30 15:33 at 15:33
нутаг усаа гэсэн сайн залууг юуны учир зодсоныг хуулийн байгууллагууд шалгах биз .
Зочин
2018-03-30 15:45 at 15:45
ХҮНИЙГ ИЙМ БОЛТОЛ ЗОДСОН ХУЛГАЙЧУУДЫГ БАРЬЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЮМ БОЛОВ УУ.
hatyy salgah heregtei!
2018-03-30 15:55 at 15:55
Bid ingej eh orondoo amidarch bolohgyi ee!eh ornoo hamgaalsan hyniig yahaaraa zodoj herzgiigeer nyddeg bna!
зочин
2018-03-30 16:08 at 16:08
Эх орон газар шороогоо хамгаалж дуугарлаа гэж Хувийн Эрх ашигийнхаа төлөө Хүн барьж авч зоддог нөхдүүдэд Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй,
Болд
2018-03-31 01:39 at 01:39
Нэр ус зурагтай нь олонд ил тавь заагаад өгчих , доош нь харуулж дүүжилж байгаад адууны шээс уулганаа
hentii nutgiinhan
2018-03-31 08:09 at 08:09
MANAN gaas salcgaah huvisgald urialj bainaa.boscgoo
Иргэд
2018-03-31 09:44 at 09:44
Бөөрөнхийлөөд байхаар зодсон хүмүүсийг нь нэр устай нь бичих хэрэгтэй шүү дээ. Юу г нь нуугаад байгаа юм.