Венесуэлийн Валенси хотод орших Карабобо шоронгийн хоригдлууд бослого дэгдээсэн хэрэг улс орныг нь аймшигт автуулаад байна. Нэгэн хоригдол харгалзагчийнхаа бууг булаан авч, хөл рүү нь буудсанаас эхэлсэн гэх уг бослогыг эрх баригчид цус асгаруулан дарсан байж магадгүй байгаа юм. Шоронгийн хоригдлуудын ар гэрийнхэн орон нутгийн цагдаагийн газар, шоронгийн ойролцоо цуглан ойр дотныхныхоо талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа юм байна. Харин албаны хүмүүс бослогыг дарах үеэр хүний амь үрэгдсэн гэдгийг үгүйсгээгүй ч тодорхой тоо хэлэхээс татгалзаж байгаа ажээ. Баталгаагүй эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг бослогыг дарах үеэр 70 гаруй хүний амь нас үрэгдсэн байх магадлалтай юм байна.
Өмнө нь Бразилийн Алькакуз шоронгийн хоригдлууд бослого дэгдээн, зарим нэгнээрээ шорлог хийж байгаа зэрлэг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байдаг. Уг шоронгийн нутаг дэвсгэр дээр 10 хоног үргэлжилсэн эмх замбараагүй үймээний үеэр 26 хүн амь үрэгдсэн бөгөөд хоригдлуудын бослогыг тусгайгийнхан дарлаа гэж Mirror-д мэдээлж байсан билээ.