ОХУ-ын Сибирийн Кемерово дахь худалдаа, үйлчилгээний төвд гал гарч олон хүний алтан амь харамсалтайгаар эрсдсэнийг манай сайт өмнө нь хүргэж байсан. Хохирогчдын ихэнх нь хүүхдүүд байсан юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Мөрдөх товчоо аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар тус үйлчилгээний таван хүнийг баривчилсан байна. Гал “Winter Cherry” төвийн кино театрт эхэлж гарсан юм. Тухайн үед кинотеатрын гурван танхимын хоёрт нь кино үзвэр гарч байсан бөгөөд “Шерлек Холмс”, “Петер туулай” гэсэн хүүхэлдэйн кино гарч байжээ. Тиймээс танхимд ихэвчлэн хүүхдүүд байсан гэнэ. Тухайлбал, Кемеров мужийн Трещевский тосгоны ЕБС-ийн 5А анги эдгээр киног үзэх гэж ангиараа зорьж очжээ. Ангийн багш болон эцэг эхчүүд нь хүүхэлдэйн кино үзэхгүй хэмээн хүүхдүүдээ танхимд үлдээгээд гарсан байна. Гэвч, хүүхдүүд тэндээ үүрд үлджээ.
Гаднаасаа түгжигдэн гарч чадахгүй аврал эрсэн хүүхдүүдийн ээж аав, ойр дотныхондоо явуулсан мессежүүд нийгмийн сүлжээгээр өнөөдөр ч хөвөрсөөр байна. Гэтэл, тус төвд гал гарч, хүүхдүүдийн аминд эрсдэл тулгарсаар байтал кино театрын ажилтнууд болон хамгаалалтын албаныхан ослын гарцыг нээгээгүй байна. Галаар 11 настай ихэр, таван настай охиноо алдсан Александр “Медуза” сэтгүүлд “Хүүхдүүд маань кино театр дотроос гадна нь зогсч байсан над руу хандан хаалга онгойхгүй байна хэмээн хашгирч байсан. Тэд юу ч хийгээгүй. Энэ бүгд миний нүдний өмнө болсон” хэмээн ярьсан байна.
4 comments
burhan mini gal us gazar shoroonii ayul gej uneheer uvdug suhurmuur shuu.
eviidee
Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран сайхан хүүхдүүд, хүмүүс.
Үүд хаалгыг нь чөлөөтэй орхичих гүй дээ.
Энэ явдал манайд тун ойрхон байгаа шүү … Жнь Тэнгис кино театр л гэхэд Evacuation Plan буюу аврах гарц хаалганыхаа байршил схемийг маш томоор хэвлэж орц гарцууд дээрээ ойлгомжтой байршуулах аврах гарцуудаа шалгаж гал гарсан үед түгжрээ үүсэхээргүй нэвтрэх чадамжтай эсэхийг хянах галын гидранд галын хорнууд нь байгаа эсэх багаа ч ажиллагаатай эсэхэд байнгын хяналт тавьж байх нь зүйтэй шүү