АНУ-ын виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээний хаягийг шалгахаар болжээ. Ялангуяа лалын хэт даврагч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн иргэдэд илүү хяналт тавих юм байна. Энэ тухай Аssociated press мэдээллээ. Энэ арга хэмжээ нь Ерөнхийлөгч Дональд Трампын зарим орны иргэдэд тавьсан арга хэмжээний үргэлжлэл аж.