“Таны хобби юу вэ?”
Магадгүй энэ асуултад бидний ихэнх нь кино гэж хариулах байх. Сайн кино биднийг кафейн мэт донтуулж, хаврын тэнгэр мэт өөрчлөх хүчтэй. Нэг талаар кино дүрслэлийн үзэгчдийг тэгтлээ автуулж чадаж буй нь хүний мэдээлэл хүлээн авдаг гол сувгуудын нэг болох харах мэдрэхүйг эффект, өнгө будгийн гайхамшгаар бялхуулж байгаатай холбоотой биз. Техник технологи хөгжихийн хэрээр видео дүрслэлийн чанар нэмэгдэж, бодит амьдрал дээр хүмүүс өөрсдийн нүдээр тэр бүр олж харах боломжгүй содон өнцгөөс дэлхий ертөнцийг тольдоно гэдэг гоо зүйн асар өндөр таашаал биш гэж үү? Гэхдээ кино бидэнд зүгээр ч нэг гоё дүрс үзүүлээд өнгөрдөггүй. Үүгээр бид түүх уншиж, суралцаж, бас бодит ертөнцөөс ангид орших хийсвэрлэлд хил хязгааргүй шумбан орж чаддаг.
“Энэ түүх хэзээ ч бүү дуусаасай…”
Кино урлагийн хөгжил бол хүний сэтгэхүй хийгээд техник технологийн хөгжил юм. Хаана шинэ санаа байна, хаана үзэгчдийг татсан сэдэв байна, тэр бүхнийг кино бүтээгчид тусгаж авах чадвартай байх ёстой. Энэ чиг шугамыг өдий хүртэл алдалгүй яваа кино урлагийн цөм бол эргэлзээгүй “Холливүүд” билээ. Гэвч Холливүүд кино урлагийг төрүүлсэн эхлэл цэг биш…
Энэхүү нийтлэлээр бид Холливүүдийг орчин үеийн кино урлагийн өлгий хэмээн нэрлэх учгийг тайлахын сацуу техник технологи дэвшсээр атал кино судлаачид яагаад “Холливүүдийн алтан үе” дууссан гэж дүгнэдгийг тодруулахыг зорилоо.
ЕВРОПЫН КИНО УРЛАГИЙН УНАЛТ
Хүн төрөлхтөн хөдөлгөөнт дүрслэлийг сонирхож эхэлснээр 1893 онд анхны хөдөлгөөнт зургийн машин бий болж, үүнээс даруй хоёр жилийн дараа Парис хотноо ах дүү Люмер “Галт тэрэг ирлээ буюу L’arrivée d’un train en gare de La Ciotat” хэмээх анхны хөдөлгөөнт кино дүрсийг олон нийтэд танилцуулж байв. Иймд Франц орон зүй ёсоор дэлхийн кино-соёлын эх орон гэгдэх болсон юм. Үүнийгээ дагаад франц соёл, парис хэв маяг Европ даяар тренд болтлоо тархсан нь Европын бусад орныг дуугүй кино, хөдөлгөөнт дүрслэлд анхаарлаа хандуулахад хүргэжээ. Гэхдээ энэ үед Франц хөдөлгөөнт дүрслэлээр оролдож байсан цор ганц улс биш. Дани, Их Британи, Итали зэрэг орнууд өмнө нь хөдөлгөөнт зураг болон дуугүй, баримтат гэж нэрлэж болохуйц богино хэмжээний кино хийх амжилттай оролдлогуудыг хэдийн хийгээд эхэлчихсэн байв.
Хэдийгээр кино хальс, дамар зэрэг техникийн гол нээлтүүд Европт бий болж, үүнийгээ дагаад дийлэнх кино Европт бүтээгдэж байсан ч кино бүтээгчдийн ашиг орлого олох гол зах зээл нь Америк байлаа. Гэтэл дэлхийн 1-р дайны дараа байдал эсрэгээрээ эргэж, кино урлагийн цөм нь Европоос бус Америкаас хамаарах болжээ. Америкийн продюсерууд арваадхан жилийн дотор кино урлагт үндэс сууриа бат тавьсан Их Британи, Францыг ашиг орлогоороо гүйцэж, өөрсдийн зах зээлийг эзлэхийн сацуу Европ, цаашлаад тив дэлхийд нөлөөллөө тогтоосноор өнөөг хүртэл тоглоомын дүрэм өөрчлөгдсөнгүй. Чухам яаж тэр билээ?
Юуны түрүүнд дайны үр нөлөө үүнд их бий. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Европын зах зээл харьцангуй нээлттэй байсан бол хоёрдугаар дайн болоход улс орнууд бие биеийнхээ уран бүтээлийг үзэх нь байтугай шүүмжлэн доромжлох байдлаар дайсагналаа илэрхийлэх болов. Үүнээс гадна Европын засгийн газрууд гадны кинонд үзэл суртлын хяналт тавьж, татвар ноогдуулах болжээ. Ялангуяа Герман улс 1933 оноос хойш кино зах зээлээ гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, экстримист чиг хандлагын уран бүтээлүүдээр улс нийгмээ бойжуулж байв.
Анхандаа Европын уран бүтээлчид зах зээл танагдаж эхэлснээс урган гарах олон саадыг үл тоож, улам чанартай уран бүтээл хийсээр байж. Жишээлэхэд инээдмийн, аяллын, спортын зэрэг хэдхэн жанрыг олшруулж, уран зохиолоос сэдэвчилсэн, жүжиглэлт шаардсан бүрэн хэмжээний кино бүтээх хэм хэмжээг тогтоосон байна. Энэ үед Данийн Nordisk Film, Францын Pathe зэрэг голлох кино компаниуд өөр хоорондоо Европ, Америкийн зах зээлд үнэ тогтоох хэлэлцээр байгуулах тухай хүртэл ярилцаж байв.
Чухам Холливүүд тэднийг зах зээлээсээ шахан гаргах үед л европчууд зах зээлийн хэмжээ кино урлагт хэчнээн чухал болохыг ухаарчээ. Ер нь өнгөц харахад дэлхийн нэг, хоёрдугаар дайн л Европын кино урлагийг гацаачихсан мэт санагдаж болох ч Европыг тэгж хурдан хугацаанд байр сууриа алдахад өөр олон хүчин зүйлс нөлөөлсөн байдаг.
Тухайлбал Франц улс дэлхийн нэгдүгээр дайны дараа капиталын хомсдолд өртсөнөөр “Pathe”, “Gaumont” зэрэг Францын томоохон кино компаниудын уран бүтээлийн тоо эрс буурч, кино театрууд хаалгаа барьж, үзэгчдэд үзүүлэх ямар нэг бүтээл гаргах нь туршлага багатай жижиг продакшнуудын нуруун дээр иржээ. Үүнээс үзэхэд, Европын киноны салбарынхны гаргасан нэг том алдаа нь нийгэм хямрахад эрсдэл хүлээхээс зайлсхийн, гадаад дотоодын зах зээлээс орлого оловч урсгал зардлаа аль болох танаж, чанаргүй кино бүтээх болсон явдал юм. Ингээд үзэгчдийн Америк киноноос авдаг таашаалыг эх орных нь кино урлаг гүйцэж чадахгүйд хүрчээ. Орлого муутай, дээр нь төсөв багатай кинонд ажиллах нь уран бүтээлчдийг ч хүнд байдалд оруулж, улмаар Европын ихэнх жүжигчид, найруулагчид, тэр бүү хэл кино компаниуд Америкийг зорьж эхэлсэн юм.
“Pathe”-г үүсгэн байгуулагч Чарлез Пате хүртэл нэгэнтээ компаниа Холливүүд рүү нүүлгэх үү, Франц дахь үйл ажиллагаандаа анхаарах уу гэсэн сонголтын өмнө тулж ирсэн байдаг. Аз болоход Чарлез Пате өөрийгөө бусдын адил эрсдэл үүрэхэд дэндүү хөгшин гэж үзсэн юм. Хэрвээ тэрээр Холливүүдэд шингэсэн бол Астерикс Обеликс нарын адал явдлаас эхлээд “Ах дүү хоёр” зэрэг гайхалтай бүтээлүүдийг бид хэзээ ч үзэхгүй байх байлаа.
“Pathe” студийн анхны киноны хэсгээс
ХОЛЛИВҮҮД КИНО УРЛАГИЙН ӨЛГИЙ БОЛСОН НЬ
Харин Америкт кино урлаг цэцэглэж байв. Судлаачдын үздэгээр Америк газар зүйн хувьд дайны голомтоос ангид байсан нь ийн шоу бизнес хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн байх талтай. Юуны өмнө Холливүүд жүжигчдийг өндөр цалин нэхэх вий гэсэн айдсаасаа салж, киноны төгсгөлд оролцон тоглогсдын нэрсийг гаргах болсноор Мэри Пикфорд, Флоренс Лауренс, цаашилбал Грета Гарбо нарын “кино одод” төрөв. Энэ нь нэг талаар тэднийг сонирхох үзэгчдийн сэтгэлийг амрааж, нөгөөтэйгүүр бидний хамгийн сайн мэдэх Сессю Хаяакава, Чарли Чаплин тэргүүтэй бусад орны авъяаслаг уран бүтээлчдийн Холливүүд рүү татагдах их урсгалыг нээсэн байна. Цаашилбал дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг найруулагч, хувцасны дизайнер, нүүр хувиргагчтай, хаана ч байхгүй өндөр цалинтай кино багт ажиллаж “кино од” болохын төлөө 2.5 сая гаруй авъяаслаг уран бүтээлч Америк руу цагаачилсан байдаг. 1910-1940 оны хооронд үргэлжилсэн энэ их нүүдэлд Зүүн Европ, Скандинавын орнуудаас Америк мөрөөдөлд хөтлөгдөн ирсэн хүмүүс багтсан гэх боловч начир дээрээ үүнээс ч их хүрээг хамарч байв.
1927 оноос дуутай кино, телевиз зэрэг технологийн дэвшлүүд бий болсноор кино бизнес улам хөлжиж, компаниуд өөрсдийн гэсэн кино театр, үл хөдлөх хөрөнгийг төвлөрүүлэх зорилгоор салбаруудаа хилийн чанадад нээж эхлэв. Кино бүтээгчдийн олон жил уйгагүй оролдсон, кинонд өнгө оруулах ажилд ч тодорхой ахиц гарчээ. Мөн Paramount Pictures-ийн могул Адолф Цүкор тэргүүтэй Холливүүдийн кино компанийн эзэд зах зээлээ тэлэхийн тулд кино оддыг ашиглан сурталчилгааны кампанит ажил явуулснаар кино нь бүтээгдэхээсээ ч өмнө их хэмжээний ашиг өгдөг болсон байна. Мэдээж зах зээлээ тэлж, хөрөнгө оруулалт босгох нь хямралд өртсөн Европ байтугай Америкт ч хэн дуртай нь хийхээр амар ажил биш байсан юм. Бизнесийн боломжийг нэн даруй шүүрч авсан 5 кино компани л Холливүүдийн өнгө төрхийг өөрчлөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тэдгээрийг одоо ч “кино урлагийн их тав” хэмээдэг.
“Сайн зохиол цаг ямагт эрэлттэй байдаг. Үүнийг дагаад сайн бичвэр, сайн үзэгдэл, сайн жүжиглэлт гаргах нь зайлшгүй болж, уран бүтээл чанаржих тусам мөнгөний зарцуулалт нэмэгдэх ёстой. Энэ бол бизнесийн зарчим юм.”
– Бэнжамин Б.Хамптон
Америкийн кино урлаг үсрэнгүй хөгжихид нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйл бол 1929 оны дэлхийн эдийн засгийн хямрал. Хаа сайгүй ажилгүйдэл, дампуурал зарлаж, түүнээс урган гарах амиа хорлолт, сэтгэл гутралын хэмжээ нэмэгдсэнээр нийгэм бүхэлдээ хямраад байсан энэ л цаг үед ард олныг бодит амьдралын нугачаанаас түр ч болов салгадаг байсан Холливүүдийн нэр хүнд Film Noir, Screwball Comedy, Gangster зэрэг киноны шинэ төрлүүдийг бий болгосноор өмнө хэзээ ч байгаагүйгээр өндөрт заларч, түүхнээ “Алтан үе” хэмээгдэх болсон билээ.
“Америк айл бүр эдийн засгийн гүн хямралд өртсөн ч 7 хоногт дор хаяж 60-80 сая хүн кино үздэг байжээ.”
“АЛТАН ҮЕ”-ИЙН ТӨГСГӨЛ Өнөөдөр бидний бишрэн үзэж буй Холливүүдийн кинонууд 30, 40-өөд оныхтой харьцуулшгүй өндөр техникийн дэвшлээр хийгдэж байгаа ч, чухамдаа “Алтан үе” гэгдэх он жилүүдэд хийгдсэн сонгодог бүтээлүүдийг орлож чадахгүй гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй бий байх. Холливүүд гэлтгүй манай кино урлагт ч нэгэн цагт өөрийн гэсэн “Алтан үе” байсан билээ. Цаг хугацааны хувьд үеэ өнгөрөөсөн тэдгээр бүтээлийн юунд үзэгчид тэгтлээ шимтдэгийг тоочиж барахгүй. Гэвч Холливүүдийн “Алтан үе” дууссан гэж үзэхийн учрыг зах зухаас нь дурдъя.
1934 оноос эхлэн Америкийн засгийн газар “кино оддыг тойрсон хэл ам, кинонд харуулж буй дээрэм, хүчирхийлэл нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлж байна” гэсэн үзэгчдийн санал гомдлын улмаас Холливүүдийн кинонд тодорхой цензур тогтоов. Нөгөөтэйгүүр бат бөх бизнес систем бий болгосон Холливүүдийг хяналтандаа оруулах нь тэдний зорилго байсан байж болох юм. Уран бүтээлдээ хориг тогтоолгох аюулд хүрсэн Холливүүдийн студиуд Конгресстой киноныхоо хэтрүүлэгтэй үзэгдэл бүрийг хянан засварласнаа баталж, тохиролцох гэж хэсэгтээ зүдэрчээ. Тухайлбал, “Салхинд туугдагсад” кинонд Мелани Хамилтон Вилкес төрдөг хэсгийг “Хүний нүцгэн бие, сексийн харилцаа, садар самуунтай холбоотой үзэгдлийг харуулахыг хориглоно” гэсэн заалтын дагуу хананд ойх сүүдрийн дүрсээр авчээ. Харин тус хориг бие даасан театруудад хамаарахгүй тул гадны кино гаргадаг театрууд өөрсдийн дураар үйл ажиллагаагаа явуулж байв. Гэтэл 1948 онд Италийн католик шашны талаар харуулсан “Гайхамшиг” кино гарснаас хойш хориг бүр ч чангарсан байна. Улмаар энэ нь “Алтан үе”-ийн онцлог болсон студийн нарийн чанд систем нуран унах үндэс болсон аж.
Ер нь засгийн газрын Холливүүдийн кино урлагт нөлөөлөх гэсэн явдал аль дэлхийн хоёрдугаар дайны үеэр эхэлсэн гэж хэлж болно. Англо-америк-оросын нэгдсэн хүчин фашизмыг дарж буй үзэл суртлын ухуулга явуулах засгийн газрын даалгавар амжилттай хэрэгжсэний дараа “Хүйтэн дайн” дэгдэж, кино бүтээгчдийг социализмын эсрэг уран бүтээл туурвихыг шаардах болсон нь “Алтан үе”-ийн уналтад нөлөөлсөн нэг хүчин зүйл юм. Дайны жилүүдэд үзэл суртлын утга агуулгатай кино хийх нь уран бүтээлчдийн хувьд ч зүй ёсны хөндөх ёстой сэдэв байсан бол Хүйтэн дайны үед улс төрийн үзэл суртлаар хөөцөлдөх нь “Алтан үе”-ийг “Алтан үе” болгосон хил хязгааргүй, бүтээлч сэтгэлгээг үгүй хийж байв.
Дэлхий ертөнц Холливүүдийг тойрч оршдог мэт санаж байсан голлох кино компаниуд цаг үеийн өөрчлөлтөд шуудхан дасан зохицож чадаагүй нь бас нэгэн том алдаа байсан гэдэг. Телевизийн хөгжлийг даган зар сурталчилгаанд гарсан хувьслыг анхандаа түр зуурын явдал гэж бодож байсан боловч үзэгчид кино театр явж мөнгө гарздахын оронд гэртээ суугаад хүссэн үзвэрээ үзэхийг илүүд үзсэнээр ашиг орлогоо алдаж эхэлсэн Холливүүдийн гол таван студи сая нэг сэхээрч зах зээлийн тогтолцоо нь хямарсныг мэдэрчээ. Харин Columbia кино компани өөрсдийн хийсэн бүтээлийг телевизэд худалдах байдлаар зах зээлийн хамтын ажиллагааг нээсэн байна. Улмаар кино компаниуд олон ангит цуврал шоу хийх маягаар телевизтэй хамтарч, энэхүү шинэ зах зээлийн өрсөлдөөнд хүүхэлдэйн киногоор мэргэшсэн Дисней кино компанийн долоо хоног тутмын “Диснейланд” шоу хамгийн амжилттай явж байв.
Америк кино үзэгчдийн эхний сонголт хэвээр байсан ч Европ, Азийн кино урлаг бага зардлаар тэднээс дутахааргүй, магадгүй бүр ч илүү уран бүтээл туурвиж байлаа. Иймд 1950-аад оноос эхлэн кино студиуд төсөв багатай кино хийхээ больж, гадны киног кино театрууддаа импортлон гаргах чиг хандлага нэмэгдэв. Ялангуяа 1970-аад оноос Америкт нэвтэрсэн Азийн тулааны урлагийг харуулсан кинонууд хамгийн амжилттай импортын киноны жишээ юм. Гэхдээ 1975 он хүртэл гадаад хэл дээрх нийт 23 кино Америкийн Box Office-т багтсанаас нэг нь ч blockbuster хит болж чадаагүйгээс харахад кино компаниуд өөрсдийн бүтээлийн үнэ цэнийг хадгалж үлдэх тусгай маркетингтай байсныг илтгэнэ.
Америкийн гол таван студийн цогцлоосон төгс төгөлдөр систем дуусгавар болоход Холливүүдийн киноны амин судас болсон кино оддын ёс суртахуун, бие даан ажиллах хүсэл эрмэлзэл ихэд нөлөөлжээ. Гялалзтал өнгөлсөн гутал, чамбай индүүдсэн хослолтой жентелмен болон ихэмсэг хээнцэр даашинзтай, соёлтой эмэгтэйн имиж өөрчлөгдөж, залуу үе мотоцикл унасан Жэймс Дин, ил задгай хувцасласан Брижит Бардо нарыг шүтэх болов. Жүжигчид кино компанид олон жилийн гэрээтэй, нэг хэв маягт баригдаж ажиллахаас дайжиж хувийн карьераа босгож эхэлсэн нь чин сэтгэлийн уран бүтээл хийх зан чанарыг нь үгүй хийж, бүгдийг зоосны нүхээр харах болжээ. Иймд 1960-аад оноос кино компаниуд “од” жүжигчин бус “од” кино хийх маркетингийн чиглэл барьж эхэлсэн байна. Мэдээж энэ нь Жулие Андрюс, Шон Коннори зэрэг Холливүүдэд цуутай жүжигчид төрөн гарахад саад болж чадаагүй билээ.
1980-аад оноос өдийг хүртэл 3D, Cinerama, Cinemascope, Vistavision зэрэг технологийн дэвшлийг бий болгон, тасралтгүй гадаад зах зээлээ тэлж буй Холливүүдийн 90 жилийн ноёрхлын нууцыг тайлах нь олон жилийн турш кино судлаачдын маргааны сэдэв байсаар ирсэн юм. Учир нь эдийн засаг, улс төр, соёл гээд аль ч үүднээс авч үзсэн орчин үеийн даяаршсан нийгмийг цогцлоосон Холливүүдийн их амжилтыг тайлбарлах ганц төгс хариулт гэж үгүй. Эргэн тойрноо хар л даа. Бид дээлээ тайлаад жийнс өмсөж, айраг биш кофе ууж байна.
Америкийн кино соёлын нөлөөллийн жишгээр зөөлөн хүчний бодлогоо амжилттай хэрэгжүүлж эхэлсэн Солонгос, Япон, Орос, Герман зэрэг олон орныг бид мэднэ. Харин цаашид “Мөрөөдлийн Холливүүд” кино ертөнцийн төв цэг хэвээр байх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Эх сурвалж: unread.today.mn
9 comments
Холливүүд яагаад дэлхийн кино урлагийн төв болсон бэ? Холливүүдийн алтан үе – updown.mn
akehpcgnmy
[url=http://www.g90nnhcbpelr9nz408108u16ly3667g3s.org/]ukehpcgnmy[/url]
kehpcgnmy http://www.g90nnhcbpelr9nz408108u16ly3667g3s.org/
https://www.shpuntik.com.ua/uk/metodika-domana-metodika-rannogo-rozvitku-ditini/76
Ultraviolet C Lamp
Molded Case Circuit Breaker
915 Mhz Patch Antenna
250A Thermal Magnetic Double Knob Molded Case Circuit Breaker
グッチスーパーコピー偽物時計級品海外激安通販専門店
iphone 12 camera glass
シャネルバッグスーパーコピー代引き口コミいおすすめ
HD 4MP SD card Wifi Waterproof Bullet Camera
ブランドスーパーコピーブランドコピー時計バッグコピー
Auto Car
JBL Jacquard Cut Velvet New Design Border Trims
スーパーコピーバッグブランドコピーバッグ
Ideal Tire Groover
Black Floor Mats Car
Industrial Safety Footwear
ブランドコピーリング
Iphone Xs Max Battery Real Capacity Original Mobile Phone Li-ion Recharging Battery
快车足彩
P1.904mm Led Display Panel Module
時計ブランドコピー激安
US Federal Turnbuckle
財布スーパーコピー代引き財布激安
牲交AⅤ直播