Эрх баригч МАН-ын нэр хүнд нийгэмд унасаар байна. Хамгийн наад зах нь тэд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнээ “баяртай” гэж хэлээд явуулчиж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар гишүүнд 18 удаа хандсан байдаг. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн авдаггүй” гэлээ.
Мөн энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчилна гэсний дагуу АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 22- нд баривчлах санал хүргүүлсэн байна. Харин Баянзүрх дүүргийн шүүхээс баривчлах үндэслэлгүй гэж үзжээ. Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа юм. Бид хуулийн дор тэгш эрхтэй, ардчилсан нийгэмд амьдарч байна. Хэрэв жирийн иргэн УИХ-ын гишүүн Д.Гантулга шиг хэрэгт сэжиглэгдэж байгаа бол аль хэдийнэ аавын хаалга татсан. Хууль, хүчний байгууллагад хүндэтгэлгүй хандаж, 18 удаа “бултсан” бол бас л хүнд байдал орно. Гэтэл Д.Гантулга юу ч болоогүй мэт, Төрийн ордонд хууль яриад сууж байна. Төрийн суудлыг ингэтлээ шавар шалбаагтай хутгаж байна. МАН ч гишүүнээ хамгаалсаар байгаа.
Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ намын удирдлагадаа хүргүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ бол үнэний ортой. Д.Гантулгын ойрын эх сурвалж “Гишүүнээсээ татгалзаж, жирийн иргэн болчихоод хэргийнхээ үнэн мөнийг олохоор болсон” гэж байв. Харин МАН-ын удирдлагууд түүнийг “явуулах” дургүй байгаа бололтой. Энэ мэдээллийн дараа Д.Гантулга өргөдлөө өгөөгүй хэмээн мэдэгдсэн байдаг. Уг нь МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаасаа салах ёстой.
Энэ бол ганц гишүүний асуудал биш. МАН, УИХ нэрээ цэвэрлэж авах боломж юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1-д Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална гэжээ.
Мөн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх хэмээн заасан байдаг. Хар дээр цагаанаар бичсэн энэ дүрэм мөрдөгддөг л бол Д.Гантулга энэ их хурлыг орхих ёстой. Тэр хууль дор төр биш, хууль дээр нам суусан гэдгийг баталж байна. Түүний араас УИХ-ыг орхих ёс зүйгүй эрхмүүд ч бий. Харин эхлээд Д.Гантулга…
Эх сурвалж:
1 comment
Баярцогт шиг хөөх хэрэгтэй