Өчигдөр Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны ээлжит хурал болжээ. Хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх П.Сэргэлэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгджээ.
Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдын хувьд 2016 оны сүүлээс эхлэн уг холбооны Ерөнхийлөгчийн ажлаас түтгэлзэж, холбооны зохион байгуулалтын ажилд огт оролцоогүй юм. Ингэснээр Морин Спорт, Уяачдын Холбоо ирэх 5-р сард хурлаа хийж, шинэ удирдлагуудаа сонгохоор болжээ. Тэр хүртэл Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр Төв аймгийн Баянжаргалант сумын уугуул Мэндбаярын Мөнхбаясгалан ажиллах гэнэ.
ММСУХ өөрийн албан ёсны вэб сайтдаа холбооны товч түүх, танилцуулгыг “Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага.
ММСУХ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо мөн.
1995 оны 5 дугаар сарын 25-нд Монголын уяачдын төлөөлөгчдийн их хурлаар байгуулагдсан.
Энэ их хуралд 19 аймгийн 221 төлөөлөгч оролцсон.
1995 оны 6 дугаар сард Хууль зүйн яаманд бүртгүүлсэн.
1995 оны 7 дугаар сард Монголын Үндэсний Олимпийн Хороонд гишүүнээр элссэн. Ингэснээр Олон Улсын Олимпийн Хартийн дагуу Монгол Улсын хэмжээнд, хурдан морины уралдааны төрлөөр бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээсэн албан ёсны спортын холбоо болсон юм.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог үүсгэн байгуулагчид:
Галын Баттөмөр
Данзаннямын Даваахүү
Адъяагийн Баярмагнай
Галбадрахын Пунцагбалжир
Энэбишийн Ганбат” гэж бичжээ.
Тус холбооны тэргүүлэгч гишүүдээр Л.Ариунболд, М.Алтан-Очир, А.Баярмагнай, Я.Батсуурь, Г.Баттөмөр, Г.Батхүү, Ц.Батсайхан, Р.Буд, Т.Бадамжунай, Х.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, Д.Батмөнх, Д.Батбаяр, Ц.Баянжаргал, Х.Бадамсүрэн, Б.Билэгдэмбэрэл, Ч.Ганзориг, Ц.Ганхүү, Ц.Гантөмөр, Су.Батболд, Д.Дагвадорж, Н.Даш-Өлзий, Ц.Даваасүрэн, П.Мэндбаяр, Ц.Мэндсайхан, М.Мөнхбаясгалан, Л.Мөнхбат, Б.Наранхүү, Д.Чулуунбат, Г.Төмөрхадуур, Л.Цагаандалай, Б.Цэрэнбалтав, Б.Цэнгэл, Д.Цэрэнжигмид, Г.Чинзориг нар ажилладаг юм.
Эх сурвалж: Sonin.mn
2 comments
Хүнд үед нь нөхдөө орхино гэдэг ямар хүний ёс вэ?
ingeed boloo yu.udaa daraa olon hvvhed unaj bertsen…odoo medhgvi..heden jiliin daraa bieni ervvl bhuu.amia bodood sursan….hariutslagaa hvlegeechee