Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 17 цагт гал түймэр асч эхэлсэн бөгөөд хүүхдийн тоглоомын хэсэгт эхэлж гарсан байх магадлалтай гэжээ. Гарцууд хаалттай байсан нь олон хүмүүсийг багагүй сандрааж, тэр дунд ганцаараа үлдсэн, төөрсөн хүүхдүүд олон байжээ. Хаашаа гарахаа мэдэхээ байсан 11 настай хүү барилгын дөрөвдүгээр давхраас үсэрч амиа алдсан гээд зүрх зүсэм дүр зургуудыг гэрчүүд ярьж байна.
Гал түймэрт 8 настай хүүгээ алдсан Дмитрий Пучков “Би одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Хүү минь тоглоомын газарт очьё гэж гуйхад нь зөвшөөрөх ёсгүй байж. Бас би тэнд ганцааранг нь орхисон. Хүү минь тоглох гэж очоод шатаад үхчихлээ. Түүнийгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй” гэж ярьжээ.
ОХУ-д болсон энэхүү үйл явдал маш том сургамж болсныг хэвлэлүүд бичиж байна. Манай нийслэл хотноо хүүхдийн тоглоомын газрууд олон бий. Эцэг эхчүүд ч ажлаа амжуулахын тулд тоглоомын газарт хүүхдүүдээ даатган орхидог. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгч байгууллагууд аюулгүй ажиллагааг сайтар хангах шаардлагатайг санууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
8 comments
Orosiin ard tumen khangalttai zovlon uzsen. Setgel zurkh umurch bna. KHuu ni ergen turukh boltugai. Um sain amgalan boltugai6
Бид ч бас юм үзээгүй хүмүүс шиг нэг газар нээгдэнгүүт үхэлдэн дайрдаг. Болгоомж илүүдэхгүй. Юм үзээгүй прагматик монголчууд шовинист шинэ оросууд моралиаараа их адилхан.
Zozo
BGD-iin 15 horoonii 38 dygaar bairnii PS togloomiin gazar delberehed belen. Gandirs gej kompani santehnik tsahilgaan gej ainshgiin yum hiij baahan hymyysiig hulhidsan. Olon hynii amidrah orchin omch horongo auyltai baidald baina. mergejliin hyanalt yamar shalgyyraar baishin hyleen avah bolon eldev zovshoorol olono veeeeeeeeee. ted zovhon mongoor asuudliig shiidehee zogsoomoor baina.
Маш харамсалтай юм болж,хэн маань ч гэсэн үүнээс сургамж авч урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай,хүн хүүхэд олноор цугладаг газрынханы сахилга хариуцлага бэлэн байдлыг сайжруулах талаар манай иргэд хобогдох газрууд санаа авч ажиллаасай
hogiin mongol buur door baigaa
хүүхдүүд харамсалтай оросууд хангалттай зовлон үзсэн бас бусдыг их зовоосон бхоо
Бяцхан хүүхдүүдийн төлөө маш их харамсаж байна. Дахин бүү давтагдаасай