Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болж буй сэтгэл сэрдхийлгэм мэдээ шил шилээ даран гарах болов. Ялангуяа энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид 1-6 насныхан байгаа нь эцэг эхчүүд үр хүүхдүүд рүүгээ анхаарч, дуу хоолойгоо нэгтгэхэд хүрлээ. Өнгөрсөн онд таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн бол Дорноговь аймагт ой зургаан сартай хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг энэ сард гарлаа.
Хэл, хөлд орж амжаагүй эдгээр бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж золиож болж байгаа нь өнөөдөр хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Албан мэдээгээр . Бага насны хохирогчдын дунд 2.8 хувь буюу 1-3 настай зургаан хүүхэд, 9.4 хувь буюу 4-6 настай 20 хүүхэд, 37.1 хувь буюу 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь буюу 11-13 настай 108 хүүхэд байжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд зөвхөн эмэгтэй хүүхдээр тогтохгүй хөвгүүд ч хохирогч болсон зургаан хэргийг хуулийнхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд шалгасан байна. Тэдний ес нь сэтгэцийн өөрчлөлттэй болж 12 нь хүсээгүй жирэмслэлт болжээ. Мөн бие сэтгэлийн байнгын дарамт дор 3-7 жил хүчирхийлүүлсэн 17 хүүхэд байсныг судалгаагаар тогтоожээ. Ийм жигшүүрт хэргийг үйлдэгчдийн 15 хувь нь танихгүй хүн бол 85 хувь буюу 181 нь хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байгаа ажээ. Тухайлбал, 9.8 хувь буюу 21 нь төрсөн эцэг, 21.6 хувь буюу 46 нь хойд эцэг, 22.1 хувь буюу 47 нь хамаатан садан, 31.5 хувь буюу 67 нь бага насны хохирогчтой танил байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.
1 comment
энэ бол нийгэмтэй, за тэгээд кино урлагтай холбоотой өсч буй гэмт хэрэг юм