Нийтийн дуучид дундаа өвөрмөц хоолойгоороо ялгарсан чадварлаг дуучин бол яахын аргагүй МУГЖ С.Батсүх билээ. Түүнийг сонсогч түмэн “Завхан гол”, “Дуут нуур”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хит дуунуудаар нь андахгүй.

Б.Бат-энэрэл хүүтэй хамтран уран бүтээл хийж хүүгийн төлөө хандивын тоглолт хүртэл зохион байгуулж олны талархалыг хүлээгээд байгаа МУГЖ Батсүх гуайн амбийц дээгүүр байна. Сошиалд нэлээд идэвхтэй байдаг тэрээр өдөр бүр Live хийж сонсогч олонтойгоо санал бодолоо хуваалцдаг болжээ. Ер нь өтөлдөггүй мэргэжил гэвэл урлаг соёл тэр дундаа дуучин мэргэжил ордог гэдэг. Өөрөө ч нэлээд амбийцтай хүнийг хэлэх үү, ямартай ч амьдралыг идэвхтэйгээр өрнүүлж байна.

Гавьяатад маань дууны шүлэг нэлээдгүй ирдэг ч манай хүн дуу болгоно хэмээн амласан ч одоогоор уран бүтээл болгоогүй байгаад зарим нэг нь сэтгэл дундуур явдаг бололтой. Түүний live-ын дундуур шүлгээ нэхсэн яруу найрагчид хэд, хэд харагдана лээ шүү.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн