Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хуралдлаа. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлж, 2019 оны аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй. Холбогдох албаныхан хоёр санал боловсруулж, аль боломжтойг нь ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх болсноо танилцууллаа. Төмөр замын 407 дугаар км-ын гармын дэргэд гүүрэн зам барихаар болоод буй.
Эхнийх нь дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гаригт сондгой, мягмар, пүрэв гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдийг баасан гаригт амраахаар төлөвлөжээ. Түүнчлэн авто замын зарим чиглэлд өөрчлөлт оруулж, 1.3 тэрбум төгрөгөөр найман жижиг зам барих юм. Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замд хэрэгжүүлж, баасан гаригт бүх машиныг хөдөлгөөнд оролцуулах гэнэ. Холбогдох ажлын хэсгийнхэн эхний саналыг дэмжиж буй бөгөөд эцсийн шийдвэрээ энэ долоо хоногт гаргах юм.