Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд “Жавхлант шарга” хаврын бүсийн морин уралдаан болжээ. Энэ нь Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан “Дүнжингарав-2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаантай зэрэгцэн болсон учраас ийнхүү олны анхааралд өртөлгүй өнгөрчээ.
Говь-алтай аймагт зохион байгуулсан “Дүнжингарав-2018” нь энэ сарын 17-18-нд болсон бөгөөд 16 хүүхэд бэртэж, нэг хүүхэд амиа алдсан нь хүмүүсийн дургүйцлыг хамгийн их төрүүлсэн юм. Харин Баруун-Урт суманд зохиогдсон уралдааны үеэр уяачид хурдан хүлгээ шалгаруулсан байна. Одоогоор хүүхэд бэртэж гэмтсэн гэх мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурдахад Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс өмнө хаврын бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон билээ.