Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүйчүүдийн нэг бол дуучин С.Хишигжаргал юм.Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас урлагийн гараага эхэлсэн дуучин бүсгүй Монгол залуу гол дүрд нь тоглосон Солонгосын “Black rain” киноны нээлтэд оролцсон байна.
Эрчүүдийг урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин Хишигээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан нь нууц биш. Ганган хээнцэр донжтой хувцасладаг бүсгүй сул загварын плаж, намхан ултай гутал өмссөн нь түүнийг хөл хүнд болсон уу гэдэг тамгийг төрүүлж эхлээд байна. С.Хишигжаргал NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” шоуны хөтлөгчөөр өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн ч сүүлийн дугааруудад харагдахаа байсан нь түүний хөлд хүнд гэсэн таамгийг улам бататгах шиг.
1 comment
Естой гое эмэгтэй шүү.