Сүүлийн үед жирэмсэн эхчүүдийн таргалалтын үндсэн шалтгааны нэг бол түргэн хоол, захиалгын хоолууд гэдгийг эмч, эрдэмтэд онцлож байна. Хачиртай талх – бургер, хотдог, зайдас, шарсан тахиа, гахайн мах, дицца, шарсан төмс зэрэг нь урагт ямар ч шим тэжээл болж очихгүй атлаа эхийг таргалуулж, цусны эргэлтийг удаашруулж, нэг ёсний зүгээр л хөөлгөж орхидог байна. Тиймээс жирэмсэн үедээ түргэн хоол, захиалгын хоолноос аль болох татгалзах нь чухал юм.
Жирэмсэн эмэгтэйг удаан суухыг хориглодог. Учир нь жирэмсний эхний саруудад хэт бариу хувцас өмсөх, хөлөө ачиж суух нь судасны хана өргөсөж хавнах үндэс бодог байна. Түүнчлэн амьгалын тогтолцоонд хүртэл өөрчлөлт гарч ханиад томуу амархан тусч их эмзэг болчихдог.