Загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүү “Хүннү” зочид буудлын эзэн, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгч Н.Ундралын нөхөр гэдгээрээ олонд танигдаж яваа А.Чингүүн гэр бүлдээ тавих анхаарал халамжаараа охид хүүхнүүдийг алмайруулдаг гэнэ.
Мисс эхнэр, хөөрхөн охиноо мартаж орхиод бэлтэй айлын ганц охиныг гэргийгээ болгосон загвар өмсөгч А.Чингүүнд энэ амьдрал нь тун сайхан зохиж байгаа. Загварын тайзан дээр алхаж байсан залуу гэнэт л зочид буудал удирдаж, өөрийн гэсэн фитнессээ нээж бизнесийн салбарт хүчтэй орж ирсэн. Харин энэ удаа А.Чингүүн бизнесээс хууль зүй рүү давхин оржээ. Учир нь тэрээр эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Харин түүнийг хууль зүйн багахан мэдлэгтэй болж 2020 оны сонгуульд нэр дэвших гээд байна уу даа хэмээх хар олны дунд үүсчээ.