Дэлхийд хүн амын 40 хувь нь буюу ойролцоогоор 3 тэрбум хүн олон нийтийн сүлжээг ашигладаг бөгөөд өдөрт дунджаар 2 цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг гэх судалгааг АНУ-ын Нью-Йорк муж улсын Бингемтон хотын их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Ингэснээр хүний зан ааш тогтворгүй болж, айдас түгшүүртэй, өөрийгөө доогуур үнэлэх хандлагатай болж эхэлдэг байна.
Тухайлбал хүмүүс өглөө ажилдаа ирэхдээ хамгийн түрүүнд интернетэд юу болж байгаа бол гэсэн байнгын санаа зовнил, түгшилт, интернетэд зарцуулах хугацаагаа багасгаж чадахгүй байгаагаас үүдсэн олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдлынхаа сөрөг мэдээлэлд шуурч улмаар ажлаа уур бухимдалтай эхлүүлэх үндэс болдог.