Аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж урлагийн замналыг нь амжилттай үргэлжлүүлж яваа чадварлаг уран бүтээлчдийн нэг нь Б.Тамир. Түүний найруулсан “Зүрхний хилэн” “Маш нууц”, “Байтаг Богд” зэрэг кино дэлгэцэнд амилж, үзэгчдийн хүртээл болсноосоо хойш залуусыг байлдан дагуулаад буй.
Тэрбээр өнөөдөр (2018.03.23) жүжигчин, олны танил хүнийхээ хувьд киноныхоо тухай биш иргэн хүнийхээ хувьд бусадтай л адил бухимдаж яваагаа илэрхийллээ. Тэрбээр “ Өнөөдөр би олноос онцгойрч шэйр лайк цуглуулах гэж LIVE хийсэнгүй.
Надад ямар ч лайк, коммент хэрэггүй, хэрэггүй шүү. Сүүлийн үед нийгмийг цочроох болсон бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг гуравдугаар сарын 31-нд Төв талбай дээр дуу хоолойгоо илэрхийлж нэгдэхээр боллоо. Энэ өдөр залуусыг, уран бүтээлчид, урлаг соёлынхныг хамтдаа нэгдээсэй гэж уриалж байна. 14 настай охины хэргээс хойш ямар ч аймшигтай гэмт хэргүүд гарав. Хамгийн сүүлд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн аймшигтай хэрэг фэйсбүүкээр давалгааллаа. Энэ бол аюул. Би охинтой хүн. Миний охинд ирээдүйд амьдрах баталгаа алга. Үүнийг шийдэх Засаг төр минь болохгүй бол өөрийнхөө төлөө үр хүүхдийнхээ төлөө гуравдугаар сарын 31-нд жагсана. Эрх баригчид өнөөдрийг хүртэл Монгол улсын ард иргэдийг тэнэг мал мэтээр харж ирлээ. Одоо боллоо. Саяхан Дүнжингаравт болсон хурдан морины уралдааны талаар хүүхдүүд өөрсдөө хүссэн болхоороо уралдсан гээд ямар хөгийн юмаа яриад байгаа юм. Энэ тухай ярихаар огшоод байна.
Бидний үр хүүхдэд гишгэх газаргүй, амьсгалах агааргүй үлдэж байна. Бид яах вэ утаатайгаа үхдэг юм байгааз. Бид нэгдвэл юм хийж чаддаг гэдгээ харуулъя монголчуудаа, залуусаа, зохиолын дуучдаа, спортын алдартнуудаа, урлаг соёлынхоон.
Өнөөдөр танай хүүхэд энэ асуудалд өртөхгүй байж болно. Маргааш нь хүүхдийн чинь хүүхэд энэ асуудалд өртөх өндөр магадлалтай. Ийм аймшигтай хэрэг үйлдсэн гаж сэтгэлгээтэй хүмүүсийг залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Үр дүнг нь үзэх ёстой. Залуус хувиа хичээх чанараа хаяж яагаад болдоггүй юм бэ. Өнөөдөр “Маш нууц 2” киног үзээд үзээд эх орон гэж юу вэ гэдгийг ойлгосон гэж маш олон хүмүүс талархлаа илэрхийлж байна. Бид хийж чадсан юм чинь та нар үүнийг үзээд ойлгосон юм бол гуравдугаар сарын 31-нд нэгдэе. Бид хууль баталдаг хүмүүсээс айх учиргүй.Тэд даам гарч, даварч, хэлгүй дүлий болж байна. Ингэж болохгүй. Надад ямар ч коммент, лайк, шэйр хэрэггүй. Миний LIVE-ийг үзсэн хүмүүс хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалъя”