Өнөөдөр “Corporate Training” сургалтын төвөөс “Засаглал” сэдвээр сургалт зохион байгууллаа. 14 хоногт нэг удаа зохиогдох энэ сургалтанд вебсайтын удирдлагууд болон хэвлэл мэдээллийнхэн оролцсон. Энэ үеэр Coacher, consultant сургалтын төвийн захирал Н.Цогжавхлан сошиал медиа чиглэлийн өнөөгийн чиг хандлага, цаашдын хөгжлийн талаар лекц уншсан бөгөөд вебсайтууд олон нийтэд мэдээ мэдээллийг түгээхдээ сенсаци хөөх биш соён гэгээрүүлэх танин мэдэхүйн боловсрол, мэдлэг олгоход анхаарах хэрэгтэйг сургалтын эхэнд онцоллоо.
Тэрбээр ” Олон нийтийн чиг хандлага үнэхээр сөрөг болсон. Энэ нь Монгол хүний оюуны бланс тогтворгүй байна гэсэн үг. Манайхан “тэнд хүн боомилж үхжээ, энэ амиа хорложээ” гэсэн хэнд ч хэрэггүй хоосон мэдээлэл рүү шуурдаг. Ийм мэдээллийг сэтгүүлчид өгдөг. Харин тэднийг ийм мэдээллээс хол байлгаж эерэг зүйл рүү чиглүүлж, танин мэдэхүйн эерэг мэдээ мэдээллээр хангах нь сэтгүүлч хүний үүрэг юм” гэлээ.