Судан нэртэй дэлхийн хамгийн сүүлчийн эрэгтэй цагаан хирс өнгөрсөн даваа гаригийн өглөө нүд анилаа. Энэ амьтан 45 насалсан бөгөөд энэ төрлийн амьтан мөхлийн эрмэгт ирээд байна. Сүүлийн хэдэн долоо хоногт түүний хөл эрс муудаж, зогсож чадахаа больсон аж. Суданы биеийн байдал бүр муудсан учир эмч нар түүнийг унтуулахаас өөр аргагүй болсон байна.
Суданыг 1975 онд 2 настай байхдаа амьтан хамгаалагчдын гарт очсоноор БНЧУ-ын Двук Кравлей амьтны хүрээлэнд шилжсэн юм. Гэвч удалгүй энэ амьтаны хүрээлэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон учраас 2009 онд Кени улс руу шилжүүлсэн байдаг.
Өдгөө манай цэнхэр гариг дээр ердөө хоёр эмэгчин үлдсэн нь Суданы охин Нажин болон түүний үр төл Фату юм. Тэднийг үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлж байжээ. Дашрамд дурдахад 1960 онд дэлхий дээр 2250 хирс бүртгэлтэй байжээ.
1 comment
ashguidee ene horvoogiin shunald avtsan huchiriilelees avargdlaa