2018-03-23 14:181min02

Такайнова А.Баасандоржид унах эрх байхгүй

baasandorj

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваатайгаар тэргүүлж байгаа бол Жюүрёод барилдаж буй онцлох бөхийн нэг Такайнова А.Баасандорж үлдсэн гурван барилдаанд унах эрхгүй болоод байна. Тэрбээр өчигдөр Амаказэд ялагдсан билээ.

Өнгөрсөн жил Их аварга ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан А.Баасандорж хоёр башё өнжсөн билээ.  Сүмогийн холбооноос Таканоивад хоёр дахь том боломж олгосон нь хаврын тэмцээнд зиндааг нь бууруулалгүй барилдуулхаар болсон юм. Тэрбээр энэ боломжийг ашиглан алдсан нэр хүндээ сэргээхээр бэлтгэлээ базааж эхлээд байсан билээ.