Автомашинаараа гэрээ мөргөж, хүүхдээ гэмтээсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Чингэлтэй дүүргийн нутаг Доод салхитын замд T.Landcruiser-100 маркийн автомашины жолооч нь Б нь өөрийнхөө хашаанд өөрийнхөө гэрийг мөргөж, гэрт байсан хүүхэд болох зургаан настай Б-г мөргөсөн хэрэг өчигдөр гарчээ. Мөн Дорнод аймгийн нутаг Өндөр хошуу гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай О-гийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.