Иргэн та эрүүл мэндийн даатгал төлснөөр хоёр сая төгрөг хүртэлх эрүүлмэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой. 2015 оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Эрүүл мэндийн шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, нэмэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Иргэн та эрүүл мэндийн даатгал төлснөөр дараах тусламж үйлчилгээг авах боломжтой.
-ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ-
Даатгуулагч эрх бүхий эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.
-АМБУЛАТОРИ-
Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөг
-ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ-
Төрийн өмчийн эмнэлэгт сард 55,000 төгрөг. Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа 165,000 төгрөг (165,000 төгрөгөөс давсан үед зөрүүг нь та өөрөө төлнө)
-ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ-
Төрийн өмчийн эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд Сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээ
-ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН РАШААН СУВИЛАЛД-
Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг
Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг
Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг
-ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ-
Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг. ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын 10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд, 15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлнө. Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах юм байна.
Уламжлалт тусламж үйлчилгээ Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг. Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг авна. Харин Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг, Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг, Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг
-ЖИРЭМСНИЙ ЭМЧИЛГЭЭ-
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношноос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.
1 comment
ulsin emnelegt /3-r / hevteed uuruusuu baahan em taria gargasan bolovch butsaaj uguhgui geed bhiin… eniig survaljilj uguuch,, huuliaraa ug ni ugdug gesen