Хаврын ядаргаа тайлах “Тойгны шөл” хийх арга

2018-03-21 14:152min0
shul

 Хаврын улирал ирж хүн бүр амархан ядарч сульдах нь ихэсдэг шүү дээ. Тэгвэл хий, ядаргаа тайлж тамир тэнхээ оруулах тойгны шөлийг хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй.

  1. 1

     

    Үхрийн чөмөг, тойгийг махнаас салган авна. Ясны махыг салгаж, ялгаад тойгийг хальстай нь авна.

     

  2. 2

     

    Ингээд тогоонд багтах хэмжээгээр хөрөөдөж тогоондоо тааруулаарай. Тогооны амсар хүртэл хүйтэн ус хийнэ. Ингээд давс хийхгүйгээр буцалгана. Буцлаж эхлэснээс хойш галын хэмийг багасгаж 3-4 цаг буцалгана. Түүнээс ч их буцалгаж болно. Шөл багадвал бага зэрэг ус нэмж хийж болно. Ингэж удаан буцалгаснаар чөмөг, тойгны ясан дахь хүний биед хэрэгцээтэй эрдэс, амин дэм яснаас гадагшлан шөлөнд задарч, эрдэс, тэжээл ихтэй ядаргааны шөлийг гаргадаг.

     

  3. 3

     

    Ингээд хэрвээ та хүсвэл 2-3 цаг ясыг буцалгасны дараа үхрийн хэрчсэн цул махны нимгэн, далбагар хэрчим хийгээд давслаад үргэлжлүүлэн буцалгаарай.

  4. 4

     

    Дээрх зааврын дагуу олон цаг чанаж ясны гөлийг гаргаж авахад тойгны булчин, шөрмөс ялз болж зөөлөрсөн байдаг.

  5. 5

     

    Ингээд 3-4 цаг чанасаны дараа хэрчсэн ногоон сонгино, бага зэрэг гоймон /хийхгүй байж болно./ хийж 15-17 минут буцалгаад галаас гаргана.

  6. 6

     

    Шөлийг арвижуулахын тулд эрдэнэ шиш, цэцэгт байцаа, ногоон сонгиныг хийж чанахад бас л сайхан амт ордог шүү.

  7. 7

     

    8.Ингээд л ядаргааны хүчтэй эмчилгээ болдог тойгны шөл маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй