Ерөнхий сайд асан С.Баярыг тойрсон асуудал өндөрөө авч олон нийтийн анхаарлын төвд өртөөд байгаа. АТГ-аас түүнийг “Жаст” болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар байцааж яллагдагчаар татах болсон гэх мэдээлэл ч цацагдсан.
Засгийн газрыг их хэмжээний өр төлбөрт унагасан хэрэгт холбогдоод буй “Жаст” группийн Ш.Батхүү “Эрдэнэд” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний өр тавихад С.Баяр сайдын суудлаа ашиглаж нөлөөлсөн үү гэх хардлага сүүлийн үед яригдаж буй. Энэ бүхэнд ямар тайлбар өгснийг С.Баярын онцлох ишлэлээр хүргэе
- АТГ-аас яллагдагчаар татлаа гэж дуулаагүй. Гэрчийн мэдүүлэг авсан. Шаардлагатай бол би хэзээд бэлэн.
- Мэдээжийн хэрэг манай улсын хамгийн том үйлдвэр их хэмжээний өр төлбөрт унах нөхцөл бүрдсэн нь маш муу явдал.
- Маш муу энэ явдлыг надтай шууд холбож гэмт хэрэгтэн мэтээр Ж.Батзандан намайг гүтгэсэн.
- Би гэмт хэрэг үнэхээр үйлдсэн бол хуулийн хариуцлагаа хүлээнэ.Харин намайг гүтгэсэн бол Ж.Батзандан хариуцлагаа үүрэх ёстой учраас би шүүхэд хандсан байгаа.
- “Эрдэнэт-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр оролцсон байж болзошгүй гэх яриа гараад удсан. Энэ бол зохион байгуулалттай.
- Юу хэлэх нь миний явдал, яаж олйгох нь чиний явдал.
- УИХ-ын гишүүн Ж.Батзанданг заналхийлсэн юм байхгүй ээ.
- .Ж.Батзандан гишүүн намайг гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол үүнийг хууль хяналтын байгууллага мөрдөж шалгаад шүүх эцэслэн тогтоох ёстой. Тэрнээс биш нийтийн хэлэлцүүлгээр үүнийг нотлох, няцаах боломжгүй.
- Би Ж.Батзанданг шүүх дээр уулзъя гэж урьсан. Харин Ж.Батзандан намайг юун хэлэлцүүлэгт уриад байгааг ойлгоогүй.
- Намайг гэмт хэрэг хийсэн эсэхийг нийтээр хэлэлцэж тогтоох гээд байгаа юм уу.
- АНУ-д байгаа гэх долоон байшингийн тухай би олон удаа ярьсан. Би хариулдаг. Шинээр нэмж хэлэх зүйл надад алга.
- З.Энхболд даргадаа талархаж байна. Амин чухал асуудлаар АНУ руу явжээ. Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ.
- Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагыг одоо шалгаж байна.
- АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой.
- Авлига авсан бол шийтгээд авааүй бол олон түмэнд зарлаад төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой.
- Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна гэж хэлсэндээ эзэн байгаа учраас л элдвээр хэлүүлээд явж байгаа юм биш үү.
- Юутай ч бид, би том төсөл хөдөлгөж чадсан. Ганц зүйл онцолж хэлье. Оюунтолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ.
- ”Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй ш дээ
- Бага залуугаасаа үерхсэн миний хэдэн найз бий. Тэдний дунд бол Батхүү байхгүй
- Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч түүний тухай миний эерэг сэтгэгдэл, дүгнэлт одоо ч хэвээрээ.
- Бид хоёр уг нь 40 мянгатынх юм билээ.
- Бид хоёрыг хожим хойно Н.Энхбаяр дарга танилцуулсан санагддаг. Би Москвад Элчин сайд байхад Ерөнхий сайдын айлчлалын бизнесийн бүрэлдхүүнд нь Ш.Батхүүш орсон байсан
- Ш.Батхүүтэй уулзсан, асуусан. “Би алдсан, буруу юм хийсэн” гэхээс илүү тоймтой юм ярихгүй байна билээ. Нэлээд хямарсан байдалдтай, үг дуу цөөтэй болсон байсан
- Ш.Батхүү, Н.Энхбаяртай “Хадгаламж” банкаар холбогддог ч юм байх вэ. Энэ банктай холбоотой нэг том хүндрэлийг шийдэхэд бид бүгд оролцсон байдаг юм.
- Ш.Батхүү эрсдэлийг өөр дээрээ авч, асуудлыг нааштай шийдсэн. Гэвч мань хүн хэт олон бизнес рүү нэгэн зэрэг орж, Олон Овоот, уул уурхай энэ тэр гээд даах даахгүй олон ачаа үүрсэн байх.
- Хамтарч ажиллахгүй гээд байгаа шинэ Ерөнхийлөгчөөс гарын үсэг гуйлтай биш. Тийм учраас өргөдлөө өгсөн. Ажлаа үргэлжлүүлэх бололцоогүй бодит байдлаа бодитоор үнэлсэн гэх үү дээ.
- Ерөнхийлөгч Х.Баттулгатай бол би уулзаагүй. Харин иргэн Х.Баттулгатай жилийн өмнө Лондон мордохынхоо өмнө уулзаж байсан.
- Намайг Элчин сайдаас эгүүлэн татах болсон цаад шалтгааныг нь мэдэхгүй юм
- УИХ-д хүргүүлсэн гэх тэр бичгийг нь би үзээгүй.
- Улс төрийн сонгуульд оролцсон нь үнэн юм чинь зөвшөөрөхгүй гээд яах билээ.
- Улс төрийн сонгууль оролцож болохгүй. Болохгүй юм хийснээ би ч мэдэж байгаа, мэдье гэсэн улс нь ч мэдэж байгаа
- Намайг “улстөржсөн” гэж буруушаасан улс өөрсдөө байнга л “улстөржиж” “намчирхаж” яваа харагдах юм
- Сонгуульд оролцох ёстой гэж үзсэн учраас л сонгуулийн ажилд оролцсон. Одоо сонгууль дууссан.
- Би одоо улстөрч биш, улс төрд өөрийн төлөө, өөрийн биеэр оролцоогүй удаж байна.
- Сонгуулийн том, жижиг тойрогт сайд дарга хийнэ гээд явахгүй гэж хэлсэн ёсоороо л явж байгаа, цаашдаа ч явна.
- Элчин сайдаар томилогдсон маань миний хувьд төрийн албаны эцсийн томилгоо болсон биз.
Одоо эхлээд Элчин сайдын албаа хүлээлгээд орхиё.
- Нэг, хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж “Шивээ-Овоо” дээр цахилгаан станц барих төсөл бэлсэн болсон байгаа. Энэ төслийг би биш, миний дараагийн хүн хэрэгжүүлэх биз.
- Улс төр бол улс төр. Эр улсын харилцаа бол эр улсын л харилцаа.
- Би одоо улс төр судлаач гэх ангилалд шилжсэн.
- Ерөнхийлөгчийн ажлыг М.Энхболд дарга бүрэн хангалттай хийж чадна, төрийн тэргүүн, эв нэгдлийн баталгаа байж чадах түүний төрөлхийн зан төлөв, савлаад туйлшраад байдаггүй, аливаад хүлээцтэй ханддаг, шийдвэр яаран гаргадаггүй ааш авир энэ албанд яг таарна гэж үздэг хүмүүстэй би санал нийлнэ.
- Сүүлийн сонгууль амжилтгүй болсон учраас алдааг өөрөөсөө зайлуулж байгаа юм биш.
2 comments
битгий хуцаа муу луйварчин минь. чи бүх муу муухай бүгдийг хийж, эх орныг минь сүйтгэсэн биздээ. чамайг цаазаар авсан ч багадана
Ард түмнийг доромжлоод байгаа юм уу , эсвэл эд нар яаж ч чадахгүй гээд тохуурахаад байгаа юм уу. энэ хүнийг цаазаар аваад бүх хөрөнгийг нь хураагаад үр хүүхдүүдийг нь ч Монголд оруулахгүй болгоод өгөөчээ.