Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/ “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Энэ үеэр тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн “Хурдан морины уралдааны үед зөвшөөрөлгүй маш олон машин дайрч орж ирсэн. Үүнээс үүдэж маш их тоос гарч үзэгдэх орчин хязгаарлагдмал болж эхэлсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан. Унаач хүүхдүүд уралдааныг хойшлуулахгүй гэсэн.
Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан” гэх хариу өглөө.
2 comments
za tiimee unaach xuxduud oorsdoo uraldayagesen tee ta nartaa itgej bnaa xuvalzuudaa
ta nar bolood l huuhduudiin ugend orj gene.MUU MAL