Аав ээж нь хүүхдээ хөнөөгөөд, өөрсдөө амиа хорложээ

Говь-Алтай аймгийн Тонхил суманд нэг гэр бүлийн гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарчээ. Санамсаргүй байдлаар сум алдаж гурван настай хүүгээ хөнөөсөн аав нь гашуудсандаа ээжтэй нь хамт гэрээслэл үлдээж амиа хорложээ.
Хэргийн газарт цагдаа нар очиход амиа хорлосон хосын халааснаас гэрээслэл олдсон байна. Гэрээслэлийг шалгахад амиа хорлосон хүмүүс нэг гэр бүл байсан нь тогтоогджээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2 сэтгэгдэлтэй
Бүс
2018-03-20 18:13 at 18:13
Тэгээд ээжийг бас алаа хаячлаа шдээ Сонин гар вэ
Зочин
2018-03-21 07:29 at 07:29
Санаатай алсан байхөө