2018-03-20 17:021min00

Өмнөд Солонгосын уран бүтээлчид 11 жилийн дараа Умард Солонгост тоглоно

toglolt

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар ирэх сарын эхээр хийх Солонгосын уран бүтээлчдийн Пхеньянд тоглолтыг зохион байгуулахаар яриа хэлэлцээр хийж байгаа тухай телевизийн “NHK” суваг мэдээлжээ. Уг тоглолт дээд хэмжээний уулзалтаас өмнө зохион байгуулахаар болоод байна.

 Пхеньянд айлчлан тоглолт хийх саналыг Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элчид тавьсан байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчид 2007 оны арваннэгдүгээр сараас хойш буюу сүүлийн 11 жилийн хугацаанд Умард Солонгост тоглолт хийгээгүй байна.