Өнгөрсөн амралтын өдөр “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанаар 16 хүүхэд бэртсэний хоёр нь машин мөргөж хүнд бэртэл авсан байна. Учир нь эмх замбараагүй байдал үүсч морь машин хоёр хоорондоо холилдоод үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос босч улмаар хүүхэд машинаа харалгүй мөргөж унажээ.
Хурдан морины уралдаанд 18-аас дээш насны 307 хүүхэд бүртгэсэн байна. Үүнээс уяачид 12-оос доош насны хүүхдээр морь унуулсан зөрчил гарсан байна.