Дуудлагаар биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлээд зогсохгүй хүчиндэж, дарамталдаг байсан хэсэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Гэмт этгээдүүд тэдэнтэй ёс бусаар бэлгийн харьцаанд орж, эд зүйлийг нь дээрэмддэг байсан аж. Одоогоор таван хэрэгт долоон хохирогч байгааг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Сэжигтэн 28 настай А, Ч нар нь эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдож, дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Тиймээс мессэж зарын дагуу очиж бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн, хүчиндүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.