Хатан туул 700 гаруй км үргэлжлэн Улаанбаатарчуудаар зогсохгүй таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Монгол орны томоохон гол мөрний тоонд ордог гэдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Гэтэл сүүлийн хэдэн жил Туул гол зуны хур бор бороотой арай хийн золгож амьтай үгүйтэй урсдаг боллоо. Хэд хоногийн өмнөөс Туул голын бургасан дунд олгосон газрын кадастр зурагнууд олны бухимдалыг ихээхэн төрүүлж байна.
“Time square”, “River garden” гэх хотхонуудын ертөнцийн баруун талд Зайсангийн гүүр хүртлэх бурагсан ой бүхий газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн мэдэлдээ оруулжээ. Төд удалгүй эндэхийн бургасыг юу ч үгүй тайрч “Хатан Туулын хөвөөнд баригдсан тансаг зэрэглэлийн орон сууц захиалгаа авч байна” гэсэн зар сурталчилгаа чихэнд сонсогдоно биз. Бид энэ талаар БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас тодруулахад тодорхой хариулт өгөх нэг ч хүн байсангүй.
Нийслэлийн ганц өндөрлөг цэг болох Зайсан толгой, түүнээс урагш Туул гол, хойших Богд уул хүртэлх газар эрт урьд цагт тусгай хамгаалалттай газар нутаг байлаа. Одоо ч тусгай хамгаалалт нь хэвээр боловч тансаг орон сууц, хаусын хороолол бүхий суурьшлын бүс болсон.
Дийлэнх нь “Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Усны тухай”, “Ойн тухай” гээд олон хуулийг зөрчсөн ч өмнөх эрх баригчдын олгосон хууль бус захирамжууд хуулиас гадуур үйлчилж байсан нь энэ хэдэн жилийн хугацаанд бодит баримт болон үлдсэн. Ийм газар, барилгууд эдгээрээр дуусаж, Туул гол маань ядаж бургасан ойгоороо хамгаалуулан сугарч үлдсэн хэмээн бодож байлаа. Гэтэл хууль бус захирамжийн балаг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр Туул голд заналхийлсэн хэвээр байна.
-ХАТАН ТУУЛЫН ХӨВӨӨНД ТАНСАГ ХАРШ БАРИАД АМЬДАРЧ БУЙ
ИРГЭД ҮР ХОЙЧОО БОДДОГ УУ-
Уг нь монголчууд бид чинь дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр 18-т ордог. Нэг хүнд нэг километр квадрат орчим газар оногддог гэдэг. Хотын төв орчим давчуухан болж зүү орох зайгүй шахам өндөр өндөр барилгууд хэдхэн жилийн дотор сүндэрлэсэн нь үнэн. Төр засаг гэр хорооллыг барилгажуулна, Улаанбаатарыг утаагүй болгоно гээд яриад л байгаа. Гэвч гадаргын ундны усны нөөц, эко системд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг Хатан Туулынхаа бургасыг хядаж тансаг зэрэглэлийн байшин барих тийм давчуухан Монгол болчихсон гэж үү.
Туулын хөвөөнд тансаг харш бариад тухлаж суугаа иргэд олон. Тэд өнөө маргаашийг бодохоос биш үр хойчоо бодож үзсэнгүй. Нийслэлчүүдийн цэвэр усны эх ундарга болсон Туул голоо ширгэх аюулд хүрснийг ухаарах цаг аль хэдийнэ болсон баймаар. Гэтэл “Туулын хөвөө” хэмээн хошуурцгааж, байгаль сүйтгэгч үе үеийн дарга бизнес эрхлэгчдийн халаасыг түнтийлгэсээр байгаа нь даанч харамсалтай.
Монголчууд бид жил бүрийн хавар, намартаа бүх нийтээрээ хэдэн мянган мод тарьдаг ч ургадаг нь цөөхөн. Тиймээс байгалийнхаа жамаар ургачихсан бут, сөөг, бургас, улиасаа хөндөхгүй орхичихвол хойч үед минь л хэрэгтэй юм даа. Ус чандмань эрдэнэ, амьдралыг тэтгэгч гэж үеийн үед ярьсаар ирсэн. Харин энэ үгний үнэ цэнийг тэр бүр ухаж ойлголгүй, ярих төдий л явсаар. Тиймдээ ч ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болж Туул гол хүн хэмээх адгууснаас ч дор амьтадаас амь гуйсаар л…
М.АМАРЖАРГАЛ
Эх сурвалж: Medee.mn
14 comments
ҮЕР ГЭЖ ЮМ БИЙ ШҮҮ.
Ирээдүйгээ хараагүй новшнуудын амьдрал уруудах байлгүйдээ
Газрын зөвшөөрөл олгосон албан тушаалтныг нь олон нийтэд ил тод зарлаж АТГ-т өгч шалгуул муу өгөр авилгалчдыг
end gazar ogood bgaa lalaruudtai tor yagaad xariutslaga tootsdoggui yum dendej bna shuu uxnuudaa
АРАЙ ДЭНДЭНЭЭ
Нөгөө шудрага ёс ярьдаг сайд дарга нар хаана байна. Мөнгө л дарлаад дууслаа. Хүрэлсүх ганц найдвар хөдлөхгүй юм аа. Чавчаад өгөө ч.
Эсэргүүцэж байна
асуудал биш ээ, хэдэн модыг таьж болно. хажууд нь байшин барих нь зөв шүү.
Аль 2015 оноос хашаа хатгаж эхэлсэн.одоо болтол арга хэмжээ авдаггүй.овоо хаалгатай амьтан байна даа
usggui boloh yed yun tsansag hen ch tend amidarahgui sh te arai denduu teneg ulsuud suuuliin yed garch ireed bna da
Энэ зун ус гол асар их хэмжээгээр үерлэж, маш ширүүн аадар бороо орж Улаанбаатар хот Зайсан толгойд хаус баригчдыг, Туул голд хаус барьж тансаг амьдрагчдыг үр хүүхдийнх нь хамт урсгаж ганц ч хүн амьд үлдээхгүй үхсэн ч шарил нь олдохгүй болгоно. Уул усны савдаг хариугаа авдаг юмаа.
байгаль орчноо хайрлахгүй бол байгаль биднийг хайрлахгүй үерээр сүйрүүлнэ дээ тэр үед хэгийг хараахаа өөрсдөө л мэд
Энэ сэдвээр бичүүл бисэн шиг бичихгүй юун сул хоёрын хооронд тодорхойгүй юм бичдэг юм бэ. Энэ асуудлыг Өнөөдөр сонины Оюун-Эрдэнэ 2013 онд билүү бичээд Бат-Үүл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч байсан шүү дээ. Гэтэл одоо таг болоод Тайм скайрын баруун талд нь Хан хийлс гэдэг хотхоныг Стандарт групп гэх том нэртэй луйварчин компани зүсээ хувиргаж компанийхаа нэрийг өөрчилсөн байна лээ. ОдооЧингис хаан гэх бас нэг үл бүтэх тодорхойгүй банкны санхүүжилтээр бариад бараг дууссан. Энэ Чингис хаан гэдэг банк бол Барилга хот байгуулалтын дэд сайд Шүхэртийн Лхамсүрэн гэх бас нэг үл бүтэх хулгайч шиг нуугдсан нөхрийнх гэр бүлийнхний банк юм. Удахгүй баруун тийшээ Зайсангийн гүүр тиймээ үргэлжилсэн том баячуудын хороолол барих төлөвлөлт гаргачихсан сурталчилгаа хийсэн. Туул голоо хамгаалая гэсэн энэ асуудлыг нь илчилсэн бүх хэвлэлийн амыг мөнгөөр угжаад нам дарсан. Одоо тэр Өнөөдөр сонин ямар хүчтэй дуугарч ММ болон 25ТВ ТВ9 гээд дуугарч байсан бүх хэвлэлүүд одоо бүүр таг
болчихсон байгаа биз дээ. Харин одоо танай сайт нэг үлгэн салган ч гэсэн дуугарч байна. Энэ газрыг өнөөх ЭМЯ төрийн нарийн байсан өнөө алдарт сэйф дүүрэн мөнгөө хулгайд алддаг Хүрэлбаатарын баз хүргэн Стандарт группын Батаа гэх хулгайч царайлсан Монгоолд байдаггүй гадаадад зугаалж явдаг хар нөхрийн эзэмшилд өөр хүмүүсийн нэрээр тэрчигтээ байдаг. Анх Номингийнхонд Ривер гарден Тайм скүэрийн газрыг нь хэдэн сая ам.доллараар зарж баяжсан хүн дээ. Миеэгийн Энхболд өнөөх Мөнхбаяр нарыбн газрын наймааны гар хөл болдог нөхөр. Сонирхвоол
Ийм хулгайч нөхдүүд хүний нүднээс далдуур нуугдаж амьдарч бусдаар бамбай хийж явдаг юм. Цаашид худалдагдчихгүй энэ сэдвээ үргэлжлүүлээд Туул голоо хамгаалж аварч үлдэж чадвал Хатан туул ээждэ төдийгүй МАН- дахь газрын наймааны маш том бүлэглэлийн сэжүүрийг атгаж чадна шүү. Стандарт группын Батаа гэж хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж хулхидаж явдаг “бэлэн Батаа” гэдэг хүнийг хүмүүс таньдаггүй юм. Гэхдээ сонирхвол https://www.facebook.com/bataa.dash буюу batko dash гэж бичиж ороод ядаж зургийг нь харж болно шүү. Хундага барьсан ярвайсан ноён шиг
царайлсан хар юм байгаа. Байгаль сүйтгэн баяжиж олсон мөнгөөрөө хахаж цацан баярхаж Маршлын гүүрний яг баруун талын хаусны хотхон дахь тусгай хамгаалалттай хашаан дахь 4 давхар хаусдаа үр хүүхэд ч үгүй ганцаараа амьдардаг юм гэсэн. Одоо хэд дэх эхнэр нь ч юм өөрөө үе мултарсан залуу эхнэртээ хэдэн зуун сая төгрөгийн фиррари машин авч өгчихөөд хэдэн ажилчдынхаа цалинг өгөх болохоор мөнгөгүй гээд гадаад руу зугатаад алга болчихдог гэсэн. Өрөө нэхсэн ажилчид болон энэ Хан хийлс гэх хараал идсэн хар барилгынх нь ажлыг хийсэн гүйцэтгэгч компаниуд нь мөнгөө авч чадахгүй хараалаа барж байна. Хараал идсэн энэ хар барилгыг нь нэг л өдөр Хатан туул ээж шилгээж нураах байх даа. Учир нь энэ барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэйг нь шалгаж тогтоосон баталгаагүй гэж барилгын салбарынхан нь шивнэдэг юм байна лээ шүү